top of page
2024 хуанли.png

2024 онд жуулчны хөтөч танд хууль ёсны дагуу ажлаа үргэлжлүүлэн хийхэд шаардлагатай мэдээллийг хүргэж байна. 

1. 2024 оны улирал эхлэхээс өмнө бүх хөтөч тайлбарлагч нар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1-д заасны дагуу Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ-д бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг байна. 

2. 2024 оны 4-р улиралд жуулчны хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоолгож, үнэмлэх авах шалгалт өгөх хүсэлтэй хөтөч нар 1.Иргэний үнэмлэх, 2. Сургалтын сертификат, 3. Өнгөт гэрэл зураг, 4. Эрүүл мэндийн тодорхойлолт, 5. Хэлний түвшин тогтоох сертификат бүрдүүлэн АЖМХолбоо НЭЗХЭ-д бичгээр болон цахимаар хүсэлт өгнө. Шалгалтын хураамжийг "Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын" 3.8 дугаарт заасны дагуу шалгуулагч өөрөө хариуцна. Хураамжийн хэмжээ: 150000 төгрөг байна.

3. Шалгалт болохоос 45 хоногийн өмнө АЖМХолбоо НЭЗХЭ-ээс шалгалтын тов, бүртгэлийн хураамжийн талаар мэдээлэл нийтэд түгээнэ. Ур чадварын шалгалт 50, ерөнхий мэдлэгийн шалгалт 50, нийт 100 оноо цуглуулна. Үүнээс нийлээд 70 оноонд хүрсэн бол үнэмлэх олгоно.

4. АЖМХолбоонд жуулчны хөтөч тайлбарлагч нар сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ. Гишүүнчлэлийн хураамж 600000 төгрөг байна. АЖМХолбооны гишүүн хөтөч ангилал, зэрэглэл тогтоох шалгалтанд орох бол нэмж шалгалтын хураамж төлөхгүй. 

5. АЖМХолбооны гишүүн болсноор: Салбарын мэдээлэл, хөтөч тайлбарлагч нартай холбоотой эрх зүйн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авна. МХТХолбоо буюу салбар холбоогоор дамжуулан даатгалын сан бүрдсэн үед ослын даатгалд хамрагдаж болно. МХТХолбооны сургалтуудад хөнгөлөлттэй үнээр хамрагдах буюу зарим сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаж болно. АЖМХолбоотой хамтран ажиллах гэрээтэй аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудаас онцгой урамшуулал, хөнгөлөлт эдэлнэ. АЖМХолбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн сонгуульд төлөөллөөр дамжуулан санал өгөх эрхтэй болно. Улмаар салбарын хөгжилд өөрийн оролцоог нэмэгдүүлнэ. 

2024.04.15

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч - тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ыг танилцуулж байна.
2024-02-07

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУД

УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ

Poster.jpg

ЕРӨНХИЙ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ

STAGE 2.jpg

ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛАЛ

1184983_806698356012063_1009787674_n.jpg

БАЯРТ МЭДЭЭ

406976217_748088474027511_3065946536046838662_n (1).jpg
406904556_748088624027496_1721835592017170536_n.jpg
ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдийн Холбооны "Хөтчийн ур чадвар сургалтад багшлах" 3 дах үеийн сургагч багш нар сургалтаа амжилттай дүүргэн сертификатаа гардан авцгаалаа.

Тус арга хэмжээнд Монголын Үндэсний Музейн захирал Соёл судлалын доктор Д.Мөнхтогоо, МХТХ -г үүсгэн байгуулагч хүндэт гишүүн О. Тулга, АЖМХ -ны албаны дарга М. Нарангэрэл, JamoGrand компанийн төлөөлөл аяллын менежер Цэрэндолгор нар хүрэлцэн ирж оролцов.

Сургалтыг амжилттай зохион байгуулсан сургагч багш нартаа баярлалаа. Хичээнгүйлж суралцан сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгчдөдөө баяр хүргэе! Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийг чадавхжуулж мэргэшүүлэх болон тэднийг төлөөлөх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоог байнга дэмжин хамтран ажилладаг Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia хамт олонд болон Чингис Хаан Үндэсний Музейн хамт олонд гүн талархал илэрхийлье. Сургалтыг дэмжин хамтран ажилласан JamoGrand компанийн хамт олонд мөн талархал илэрхийлье!

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жуулчны хөтөч тайлбарлагчтай холбоотой орсон зүйл, заалтууд

2023-12-08

4.1.9."жуулчны хөтөч-тайлбарлагч" гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүх мэдээллийг хүргэж, аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;

10 дугаар зүйл.Жуулчны хөтөч-тайлбарлагч

10.1.Аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж үнэмлэх авсан хүн жуулчны хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлнэ.

10.2.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хамаарахгүй.

10.3.Жуулчны хөтөч-тайлбарлагч дараах үүрэгтэй:

10.3.1.энэ хуульд заасны дагуу олгосон үнэмлэх, энгэрийн тэмдэг хэрэглэх;

10.3.2.жуулчныг хууль тогтоомж, үндэсний түүх, соёлын дурсгалт зүйл, өв уламжлал, зан заншлын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

10.3.3.аялал жуулчлалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх.

10.4.Энэ хуулийн 10.1-д заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй холбоотой заалтууд

26.1.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.
 

6.1.Аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчинд үзүүлэх зорилго бүхий, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд байна.

6.2.Аялал жуулчлалын байгууллагыг дараах байдлаар ангилна:

6.2.1.тур оператор;

6.2.2.аяллын агент;

6.2.3.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага.

6.3.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т зааснаас бусад байгууллага эрсдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.4.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.6.Энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно. 

Цааш унших

Add your own content here. Click to edit.

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам”-д санал авч байгаа.

Жуулчны хөтөч тайлбарлагч та бүхэн доорх хаягаар хандаж холбогдох хүн рүү мэйл бичиж саналдаа идэвхтэй оролцоорой.

2023-12-08

МХТХ ДЭМЖИГЧ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

МХТХ-ны үйл ажиллагааг дэмжигч гишүүн байгууллагуудын жагсаалттай эндээс танилцана уу.

МХТХ-ны дэмжигч гишүүн байгууллагууд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэн түрүүнд хүлээн авах,  сургалт үйл ажиллагаанд хөнгөлөлт эдлэх, вебсайт дээр өөрийн мэдээллээ хүртээх, шинээр амжилттай төгссөн суралцагчдын талаар мэдээлэл хүлээн авах зэрэг онцгой давуу эрх эдэлдэг дэмжигч, хандивлагч байгууллагууд юм. Та МХТХолбоонд Дэмжигч гишүүнээр элсэхийг хүсвэл имэйл бичиж бидэнтэй холбогдоно уу.

All Videos
Watch Now

Жуулчин: "Хөтөчгүй аялсан бол Монголын талаарх миний ойлголт тэс өөр байх байсан".

МХТХ-ны төгсөгчдийн жагсаалт

2019 он

English.png

Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагчид

south korea.png

Солонгос хэлтэй аяллын хөтөч тайлбарлагчид

French.png

Франц хэлтэй аяллын хөтөч тайлбарлагчид

germany-512.png

Бусад гадаад хэл

guide day.jpg

Бидний тухай

“Мэргэжлийн  Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчинд үйлчилгээ үзүүлдэг аяллын хөтөч тайлбарлагч нарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэшүүлэх, ангилал зэрэглэл тогтоох, шагнаж урамшуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, ашгийн бус, гишүүддээ үйлчлэх байгууллага юм.

Гишүүнчлэл

НЭГДЬЕ!

Гишүүнээр элсэх

МХТХ-нд гишүүнээр элсэхийг хүсвэл Холбооны дүрэмтэй танилцаж, зөвшөөрсөн, Монгол улсын 18 нас хүрсэн иргэн, сайн дурын үндсэн дээр элсдэг. МХТХолбоо гишүүдийнхээ саналаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд салбар холбоогоор нэгдэж орсон тул МХТХолбооны гишүүд нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоогоор дамжуулан гишүүнээр элсэнэ үү. 

membership card small_edited.jpg
Two Men Shaking Hands

Хамтрагч байгууллагууд

МХТХ-ны гишүүдэд тусгай урамшуулалтай үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагуудтай МХТХ хамтран ажилладаг. Жуулчны хөтөч тайлбарлагчдын ажлын онцлог, нөхцлийг ойлгон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.

Ажлын хэсэгт нэгдэх

МХТХ ажлын хэсгийн хороод УЗ-ын хурлаар баталгаажуулсан төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхдээ сайн дурын үндсэн дээр бүрдүүлсэн ажлын хэсгүүд бүрдэж, ажилладаг. Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн мэдлэг ур чадвар олгох, мэдээ мэдээллээр хангах үйлсэд хувь нэмэрээ оруулахыг хүсвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй байна.

баг.jpg

Мэдлэгт дусал

МХТХолбооны сургагч багш нарын бичсэн нийтлэлүүдээс....

ХЯТАД ХЭЛТЭЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ

(Хятад хэлтэй хөтөч тайлбарлагч нарт тусгайлан зориулав)

Г.Аабат

Хөтөч тайлбарлагч хүн улс орныхоо соёлыг бусдад түгээхээс гадна бусдын соёлыг сайтар судалж ойлгосон байх шаардлага гардаг. Тиймээс тайлбар бэлтгэх явцдаа тухайн улс орноос өөрийн соёлтой хамгийн дөхүү эсвэл ижил төстэй зүйлсийг судалж, түүнийг Монголчлох, зарим тохиолдолд тэдний хэлний язгуур, бүтцийг ашиглан өөрийн орны соёлыг төлөөлүүлэн илэрхийлж болохуйц шинэ үг зохиох ч шаардлага гарч болзошгүй. Гэхдээ шинэ үг зохионо гэдэг дур зоргоороо хийж болдог ажил биш. Хэр хэмжээ болон үндэслэлээ зөв тохируулж чадахгүй бол мэдээлэл хүлээн авагч талыг улам мухардалд оруулж төөрөгдүүлэх асуудал ч үүсч болохыг үгүйсгэхгүй. 
Тиймээс би өөрийн ажлын өчүүхэн туршлагадаа дулдуйдан дараах хэдэн үгсийг ашиглаж ирснээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

1.jpg

Von Ungren

Х.Сугар

It was a chilly evening on September 15th, 1921, at Novonikolaevsk. As the sun was setting and the night took over, six shots were heard through the city center. It is most likely that no one shed a tear when the tall, blond man took his last breath and fell dead to the ground.

12.jpg

Өмнөд туйлд хүрсэн Дархадын цагаан адууны мөрөөр

Б.Ариунаа

90-ээд онд Дархадын цэнхэр хотгорт Тайгын морин аялал хийж эхэлсэн цагаас Хөвсгөл Соёны 2300-2500 метрт өргөгдсөн, өвөл 40-60 см цас унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг тайгын эрс тэс нөхцөл бүхий бүс нутагт дан бэлчээр ашиглан өсч үрждэг энэ омгийн адууг сонирхож  эхэлсэн билээ.

11.jpg

Аяллын шинэ төрлүүд аяллын хөтөч тайлбарлагч биднээс юуг шаардаж байна вэ?

Б.Мөнхбат

Аялал жуулчлал хурдтай хөгжиж байна. Түүний эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг онцолж тэргүүлэх салбар болгон хөгжүүлж байгаа улсуудын нэг нь Монгол. Байгалийн, шашны, уулын, соёлын, адал явдалт, спорт, авто аялал гэх мэт аялал жуулчлалын олон төрөл байдгаас сүүлийн үед шинээр гарч буй Dark tourism, Accessible tourism гэсэн ойлголтыг танилцуулж, эдгээр нь аяллын хөтөч тайлбарлагч биднээс ямар ур чадварыг шаардаж байгааг энэ нийтлэлээрээ хөндөхийг зорилоо.

8.jpg

Миний мэдэх тогоруу

Б.Ишбалжир 2021 он

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол нутагтаа Хөтөч-тайлбарлагч (ХТ) хийж, гадны жуулчдад нутаг орныхоо үүх түүх, ёс заншил, уламжлал ахуй болон байгалийн сайхныг таниулж тайлбарлан явахдаа “Манай Монгол орон ямар уудам, яасан баялаг юм бэ?” гэж түмэнтээ шагшин бахдан дуу алдсансан. Тэр олон олон гайхамшигт учиралуудыг баяжуулж байдаг зүйл бол зэрлэг онгон байгаль түүнийг шүтэн амьдрагч ан амьтан, араатан жигүүртэн, цэцэг ургамал билээ.

IMG_2680.JPG

Тайга нохой юу Тайгын нохой юу?

О.Тулга

“Нохой хорио, Хүүш энэ одоо яаж байна аа? Гайгүй байгаа? Барьчих юм биш биз дээ! Гинжтэй юм байна- Зүгээр байхаа”.  Энэ бол бидний нийтлэг толгойд байдаг түгшүүр. Тэгвэл хүмүүс саарал чоныг гаршуулж өөрсдийнхөө дэргэд байлгаж хамгийн багадаа л 20 мянган жил өнгөрчээ. Тэгвэл 2020 оны байдлаар том жижиг, өндөр нам, урт богино хөлтэй олон янзын өнгөтэй 360 гаруй төрлийн нохой байдаг гэсэн cудалгаа гарчээ

No-nb_bldsa_3f048_Nentser_(folkegruppe)_
bottom of page