Хэрхэн богино хугацаанд “Сайн Хөтөч-Тайлбарлагч” болох вэ?

By December 5, 2016home, блог

Хэрхэн богино хугацаанд сайн хөтөч тайлбарлагч болох вэ?

Жил бүрийн урин дулаан цаг ирэхэд хотын гудамжинд гадны жуулчдыг дагуулан алхаж яваа Аяллын хөтөч тайлбарлагч нартай элбэг тааралддаг. Тэгвэл хэрхэн тэдэн шиг өөртөө итгэлтэй өөрийн орныг тайлбарлан таниулж , эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялж, дэлхийд гайхагдсан нүүдэлчин ахуйгаа сурталчлах вэ?

Тэгвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?

  1. Жуулчид ямар замаар Монгол улсад ирдэг вэ?

 

 

 

Аяллын маршрутыг албан ёсны эрхтэй тур оператор байгууллагуудаас худалдан авсан ЖУУЛЧИД

 

Үүргэвчээ үүрэн хамгийн хямд зардлаар аялах сонирхолтой ирсэн    ЖУУЛЧИД

/guest house / аас аялал худалдан авдаг.

Бизнес, албан уулзалт, хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдааны шугамаар ирсэн  ЖУУЛЧИД

/ байгууллага өөрсдөө зохион байгуулдаг/

♦♦♦

  1.  Аяллын хөтөч тайлбарлагч (АХТ ) болоход юуг анхаарах  хэрэгтэй вэ?  

  • Гадаад хэлний мэдлэг дунд болон дунджаас дээгүүр байх
  • Монгол орны талаарх ерөнхий мэдлэг сайтай байна.
  • Аяллыг маршрутын дагуу зохион байгуулан аваад явахад зориулсан ур чадвар эзэмшсэн байх.
  • Мэргэшсэн , тусгай аялалд явах ур чадвар / уулын авиралт, уулын дугуй, морин аялал, шувуу цэцэг ажиглах гэх мэт /
  • Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ур чадвартай байх.

♦♦♦

  1. АХТ болох ур чадвартай болохын тулд энэ бүхнийг хаанаас олж авч болох вэ?

  • Гадаад хэлний сургалтын төвүүд + өөрөө сурах бичиг , сиди , интернэтийн видео хичээл
  • Монгол орны талаарх гарсан ном зохиол, эрдэмтдийн бүтээл , шинжлэх ухааны ололтуудыг сурталчилсан дэлгэцийн баримтат бүтээл, нэвтрүүлэг
  • Богино хугацаанд ур чадвар олгодог мэргэжлийн сургалтын төвүүдэд сурах
  • МУЗН, Яаралтай тусламжийн нийгэмлэгээс зохион байгуулдаг шаталсан сургалтанд суух

 

♦♦♦

  1. Хэрхэн ажилд орох вэ?

  • Жил бүрийн өвөл, хаврын цагт аялал жуулчлалын (тур операторууд ) компанууд тухайн жилд ажиллуулах АХТ ын ажлын байрны зарлалыг гарган бүртгэл явуулна.
  • Бүртгүүлсэн хүмүүстэй АХТ ийн гадаад хэлний мэдлэгийн түвшин, биеэ авч явах байдал, ерөнхий мэдлэгийн хүрээ зэргийг нь үнэлэх ярилцлага хийнэ.
  • АХТ ийг сонгон ажиллах гэрээ байгуулна.

♦♦♦

  1. Аяллын компаныхаа онцлогт тохируулан нэмэлт сургалтуудад хамрагдана.

  • Адал явдалт аяллаар дагнасан компаниудад ажиллахаар бол ерөнхий ур чадвар дээр түлхүү эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгчийн ахисан шатны сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай болдог.

 

  • Мөн ихэнх компани аялал эхлэхээс өмнө өөрийн компанийн бодлого, үйл ажиллагааны онцлогт тохируулсан богино хэмжээний сургалтуудыг дотроо зохион байгуулдаг.

 

♦♦♦

  1. Ажлын үр дүн, цалин урамшуулал

  • Орон орноос ирсэн жуулчид сайн үйлчилсэн АХТ тайгаа найз нөхдийн холбоо тогтоож чаддаг.
  • Өөрийн ерөнхий мэдлэгийн хүрээ байнга дээшилдэг.
  • Хэлний ур чадвар сайжирдаг.
  • Харилцааны өндөр ур чадвартай болдог.
  • Аливаа зүйлийг зохион байгуулах ур чадвартай болдог.
  • Нэг зуны турш 12 хоногтой 6 аялалд явахад дунджаар (25 usd*12*6 ) 1800 usd ийн цалин авдаг байна.

♦♦♦

Та бүхэнд амжилт хүсье.

Илүү дэлгэрэнгүйг:

♦♦♦