ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

By February 13, 2017Бидний тухай

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО

Тус холбоо нь 2003 оны 11 сарын 24 ний өдөр МУ-ын Хууль зүйн яамнаас  “Аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагчдын холбоо” төрийн бус байгууллагын гэрчилгээ авсанаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 01 сарын 11 ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо” ГҮТББ / УБД 9072010091 ; РД 8197601 / хэмээн нэрээ өөрчилсөн билээ.

Mongolia Tour GuidesЗорилго:

Монгол улсын аялал жуулчлалын салбарт мэргэшсэн хүний нөөцийн нэгдсэн тогтолцоог бий болгохын тулд аяллын хөтөч тайлбарлагч нарыг эгнээндээ нэгтгэж гишүүнчлэлд хамруулан тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь туслан , тогтвортой ажлын байраар хангагдахад нь дэмжлэг үзүүлдэг загвар холбоо болон ажиллана.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Гишүүдийнхээ хууль ёсны нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг гуравдагч байгууллага , хувь хүний өмнө төлөөлөх
  • Гишүүддээ мэдлэг ур чадвар олгох, тэднийг мэргэшүүлэх, сургах, чиглүүлэх
  • Гишүүдээ ажлын байраар зуучлах ба ажил олгогч тур операторуудтай нягт хамтран ажиллах
  • Гишүүдээ аялал жуулчлалын салбарын мэдээллээр хангах
  • Аялал жуулчлалын салбарын хэмжээнд мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарын нэр хүндийг өсгөх ажлыг сурталчлах
  • Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарыг урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох
  • Аялал жуулчлалын салбарын хэмжээнд хүний нөөцийн чиглэлээр үлгэр жишээ байгууллагын тогтолцоог бий болгох
  • Аялал жуулчлалын эрх зүйн баримтуудад тусгагдсан аливаа стандарт , зэрэглэлийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа нийт хүмүүсийн статистик тоо судалгааг жил бүр тогтмол гарган олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байршуулах
  • Өөрийн үйл ажиллагааны тайлан , санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнах