СУРГАГЧ БАГШ- А.БАТБАЯР

By February 18, 2017СУРГАГЧ БАГШ

1995 онд анхныхаа жуулчныг дагуулан баруун Монголоор 1 сар аялж ирээд Аялал жуулчлалын  салбарт ажиллахаар шийдсэн.

Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2000 оноос “Номадс Турс энд Экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежер, 2005-2015 оны хооронд “Монголиа Экспедишнс” компаний ерөнхий менежерээр тус тус ажиллаж байгаад 2015 онд “Монгол Треккинг” аяллын компанийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

2000-2002 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын нийгэмлэг( WFTGA ) ээс USAID-TCI төслөөс хамтран зохион байгуулсан “ Мэргэжлийн Хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”ийн хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ авсан.

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцож орчуулагч, зохион байгуулагч хийж байсан ба тухайлбал Венецийн олон улсын 63 дахь наадмаас “Ирээдүйн алтан арслан “ шагнал хүртсэн “Хадаг “ кинонд 2-р туслах найруулагчаар ажиллаж байсан.

2012 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайдын тушаалаар “ Аялал жуулчлалын тэргүүний ажилтан “ тэмдгээр шагнагдсан.