СУРГАГЧ БАГШ А.БЯМБАДОРЖ

By February 20, 2017СУРГАГЧ БАГШ

Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр аялал жуулчлалын салбарт 1996 оноос хөтөч-тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн хөтөч-тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн сургалтанд хамрагдаж Мэргэжлийн хөтөч-тайлбарлагч, Мэргэжлийн хөтөч-тайлбарлагчийн сургагч мэргэжил эзэмшсэн.

Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч-багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцдог. 2002 оноос эхлэн National Geographics (АНУ), BBC, “Tribe” цуврал нэвтрүүлэг (Англи улс), PBS, “Travels to the Edge with Art Wolfe” цуврал нэвтрүүлэг (АНУ), АНЭУ улсын үндэсний телевиз, Бразил улсын үндэсний телевиз, NPR үндэсний радио (АНУ), Conde Nast Traveler сэтгүүл (АНУ), National Geographic Magazine сэтгүүл (АНУ) зэрэг дэлхийн томоохон медиа байгууллагуудаас гадна мэргэжлийн зурагчидтай хамтран ажилласан.

2014 оноос эхлэн АНУ-ын Netflix компаний бүтээл болох Marco Polo Series цуврал киноны Монгол талын соёлын зөвлөхөөр ажиллаад байна.

2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан.