СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА

By February 20, 2017СУРГАГЧ БАГШ

 

Монгол Улсын Их сургуулийг “Аялал жуулчлал-газарзүйн менежер”ээр 1998 онд төгссөн. Английн Лондон хот, АНУ-ын Орландо хотод “Амралтын газар болон аялал жуулчлалын менежмент”ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба 1997 онд “Нүхт тур” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн.

Аялал жуулчлалын салбарт 1997-2001 он “Нүхт тур” компаны аяллын хөтөч-тайлбарлагч, аяллын менежерээр , 2001-2003 онд  “Номин  тур” компаны аяллын менежер, 2003 онд USAID-TCI төслийн аялал жуулчлал хариуцсан ажилтан, 2004 оноос “Номадик трэйлс” ХХК байгуулан одоог хүртэл ажиллаж байна.

О.Тулга нь “Номин тур” компанид ажиллаж байхдаа дотоодын аялагчдыг гадаадад аялуулах ажлыг санаачлан эхлүүлж  байсан бөгөөд АНУ –ын ОУХА ийн дэргэдэх “Өрсөлдөх чадварын санаачлага” төслөөс зохион байгуулсан сургагч багшийн сургалтуудыг амжилттай төгсөн 2003 оноос МХТХолбоог үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр тасралтгүй ажиллаж байна.

Сургагч багшийн гэрчилгээ:

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Нийгэмлэгийн Холбоо / WFTGA / ны сургагч багш, ТУЗ ын гишүүн Айрос , Росс нарын USAID –TCI – МАЖХолбоотой хамтран зохион байгуулсан “ Аяллын хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”
  • АНУ ын Уулын авиралтын холбооны ТУЗ гишүүн Маркын удирдан зохион байгуулсан “ Уулын аяллын хөтөч бэлтгэх сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн дэд захирал Алан Сафаригийн удирдсан “ Жуулчны гэр баазын сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн захирал Мишель Морганы удирдсан “ Жуулчны жолооч нарыг бэлтгэх сургагч багш”

2009 онд АНУ ын баримтат киноны оскар хэмээн нэрлэгддэг “Sundance” кино наадмаас гран при шагнал авсан “The Horse Boy” баримтат кино, / ном / ны  Монгол дахь аяллыг амжилттай удирдан зохион байгуулсан ба Монгол орны байгаль, аж ахуй тэр дундаа Монгол дахь олон ястны бөө мөргөлийн зан үйлийг дэлхий нийтэд таниулсан чухал үйл явдал болсон.

2012 онд Байгаль Орчин , Аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.