2019 оны эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө.

By February 21, 2019home

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчийн Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны эхний сургалтаа 1 дүгээр сарын 7-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчийн эзэмшвэл зохих ур чадвар, техникт сургах зорилготой тус сургалтанд хамрагдахаар 59 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг элсүүлэн суралцуулсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 12 суралцагч гэрчилгээгээ гардан авлаа.
Манай холбооны сургалтуудыг амжилттай явуулахад тусалж, бидний зорилго, үйл ажиллагааг үргэлж дэмжин, хамтран ажилладаг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл, Монголын Үндэсний Музей, Кемпински Зочид Буудал болон нэр бүхий тур операторуудад холбооныхоо нийт гишүүд, төгсөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.
Дараагийн ээлжийн сургалт 3-р сарын 11-нд эхэлнэ. Бүртгэл явагдаж байна.

Leave a Reply