Эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

By March 13, 2019Uncategorized

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

  1. Уралдааны үндэслэл, зорилго: Аяллын хөтөч тайлбарлагчдын ажил, амьдралд тохиолддог гайхалтай, аз хийморьтой, сонин хачин, сургамжтай үйл явдлаас өөрт тохиолдсон явдлыг бусад хөтөч тайлбарлагч нартай хуваалцаж, туршлага солилцох.
  2. Уралдааны хамрах хүрээ ба сэдэв: Аяллын хөтөч тайлбарлагч надад тохиолдсон явдал
  3. Хамрагдах хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 15 өдрөөс эхэлнэ. 2019 оны 5 дугаар 1 өдөр албан ёсоор хааж, 2019 оны 5 дугаар сарын 4 өдөр “Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Өдөрлөг” арга хэмжээний үеэр шалгарсан эссэг зарлана.
  4. Эссэ бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага:
    1. Эссэг 300-500 үгэнд багтааж, Монгол хэл дээр бичнэ. Дагалдуулж өөрийн авсан нэг гэрэл зургийг хавсаргаж болно. Хэрэв зураг хавсаргах бол баруун дээд буланд өөрийн нэр, гэрэл зургийн нэрийг оруулна уу.
    2. Оролцогч өөрийн овог нэр, ажилладаг тур операторын нэр, харилцах утасны дугаар, имэйл хаяг бичиж info@mptga.org хаягаар илгээнэ.
    3. Зохиогчийн эрх: Зөвхөн өөрт тохиолдсон үйл явдлын тухай бичнэ. Аливаа ном, зохиол, эх бүтээлээс иш татах бол эх сурвалжийг зохиогчийн нэр, бүтээлийн нэр, огноо гэсэн дарааллын дагуу дурдана. Вебсайтаас иш татсан бол линкийг эссэний төгсгөлд оруулна.
  5. Шалгаруулалт: Бүтээлийн зохиомж, агуулга, бусад хөтөч тайлбарлагч нарт хүртээмжтэй байдлыг харгалзан 3 хүний бүрэлдэхүүнтэй баг шилдэг эссэг шалгаруулна. Тус холбооны албан ёсны фэйсбүүк пэйж болох Mongolian Professional Tour Guide Association фэйсбүүк пэйж дээр авсан like 50% ба шүүгчдийн 50% нийт 100% оноогоор дүгнэгдэнэ. Хамгийн өндөр оноо авсан нэг эссэг шалгаруулж, “Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Өдөрлөг” дээр шагнал гардуулна.
  6. Шагнал: Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос зохион байгуулдаг сургалтанд хамрагдах эрхийн бичиг ба гарын бэлэг
  7. Тухайн эссэг бусад аяллын хөтөч тайлбарлагч нартай хуваалцах зорилгоор Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны вебсайт, фэйсбүүк пэйж дээр зохиогчийн нэрийг дурдаж нийтлэнэ. Зохиогчийн эрх эссэг явуулсан зохиогчид үлдэнэ.
  8. Холбогдох утасны дугаар: 99022507, 86180226

Leave a Reply