“Аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох” сургалтын 2019 оны 3-р ээлжийн төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

By April 15, 2019home

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны гурав дахь сургалтаа 3 дугаар сарын 11-нээс 4 дугаар сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 72 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг сонгож суралцуулсан юм. Энэ удаагийн сургалтаас 17 суралцагч амжилттай төгссөн ба өмнөх ээлжийн сургалтын суралцагчид дахин шалгалтаа маш амжилттай өгч гэрчилгээгээ гардан авлаа. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслийн хамт олонд дахин талархлаа илэрхийлье.

Leave a Reply