МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО

“Мэргэжлийн  Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нь  /МХТХолбоо/ 2003 онд  “Аялал Жуулчлалын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо”  нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ба аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчинд үйлчилгээ үзүүлдэг аяллын хөтөч тайлбарлагч нарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэшүүлэх, ангилал зэрэглэл тогтоох, шагнаж урамшуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан юм. Тус холбоо нь 2016 оны 1 сарын 11-ээс “Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” болгон байгууллагын нэрд өөрчлөлт оруулсан бөгөөд одоог хүртэл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. МХТХ нь өөрийн үндсэн 20 сургагч багш, орон тооны байнгын 4 ажилтантай өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт бүртгэлтэй гишүүдийн тоо 135-д хүрээд байна. Гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор “Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ээс баталсан олон улсын жишиг хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулан салбарынхаа хүний нөөцийн бүрдүүлэлтэнд хувь нэмрээ оруулж байгаа мэргэжлийн байгууллага болон төлөвшиж байна.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД

2003 онд “Дэлхийн Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ийн албан ёсны сургалтанд хамрагдаж, үндэсний сургагч багш болсон гишүүдээс Т.Баянжаргалан, Б.Ишбалжир, Х.Сугараа, О.Тулга, Д.Ариунаа, А.Батбаяр, А.Бямбадорж, М.Нарангэрэл нар “Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо”-ны үүсгэн байгуулагчид бөгөөд одоо 2018 онд “Дэлхийн Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ийн хоёр дахь удаагийн сургалтаар төгссөн багш нартай хамтран холбооны үйл ажиллагааг явуулж байна.

СУРГАГЧ БАГШ НАР

Үндэсний сургагч багшаар аялал жуулчлалын салбарт, тэр дундаа аяллын хөтөч тайлбарлагчаар хамгийн багадаа 5 жил ажилласан, гадаад хэлний мэдлэгтэй, “Дэлхийн Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ийн сургалтанд хамрагдаж, итгэмжлэгдсэн мэргэшсэн багш нарыг хэлдэг. Уг сургалтаар аяллын хөтөч тайлбарлагчид зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадвар, техникийг заах аргазүйд суралцдаг. Одоо МХТХ үндэсний сургагч 20 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

АЖЛЫН АЛБА

МХТХ ажлын алба нь МХТХ-ны гишүүд хамтарсан багуудаас бүрддэг. Баг бүр ТУЗ-ын хурлаар баталсан жилийн төлөвлөгөөний дагуу сайн дурын журмаар хуваарилагдаж, ажлын төлөвлөгөө ба тайланг гүйцэтгэх удирдлагад тайлагнадаг.

МХТХ-ны тэргүүн: Б.Бадрах, гүйцэтгэх захирал: Б.Мөнхбат нар ажлын багуудыг удирдан ажилладаг.