All Posts By

mptga

Палеонтологи, Геологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Монголын Палеонтологи, Геологийн сургалт” 2019 оны 4 дүгээр сарын 12-14 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтаар салбартаа амжилттай судалгаа хийж, салбарынхаа хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн доктор, магистр, докторантууд лекц уншсан юм.

Сургалтын агуулгыг палеонтологи, геологи гэсэн хоёр ангиллаар бэлтгэж, суралцагчид маань геологи, палеонтологийн шинжлэх ухааны суурь ойлголтуудтай танилцахын зэрэгцээ Монгол орны аялал жуулчлалын гол гол маршрутуудын үүсэл гарал, хувьсал хөгжлийн талаар сонирхолтой баримтуудтай танилцлаа.

Уламжлал ёсоор хүрээлэн буй орчинд ээлтэй хандах бидний уриалга, хандлагыг дэмжиж, сургалтын турш өөрийгөө хөгжүүлэх эрмэлзээрээ мэргэжил нэгт аяллын хөтөч тайлбарлагч нартаа үлгэр жишээ үзүүлэн, улс орноо сурталчлан таниулах ариун үйлсдээ шимтэн ирсэн бүх суралцагчиддаа гүн талархал илэрхийлье.

“Аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох” сургалтын 2019 оны 3-р ээлжийн төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны гурав дахь сургалтаа 3 дугаар сарын 11-нээс 4 дугаар сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 72 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг сонгож суралцуулсан юм. Энэ удаагийн сургалтаас 17 суралцагч амжилттай төгссөн ба өмнөх ээлжийн сургалтын суралцагчид дахин шалгалтаа маш амжилттай өгч гэрчилгээгээ гардан авлаа. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслийн хамт олонд дахин талархлаа илэрхийлье.

Монголын Палеонтологи ба Геологийн сургалт 4 сарын 12-14 өдрүүдэд болно.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнтэй хамтран “Аяллын Хөтөч Тайлбарлагч нарт зориулсан Палеонтологи, Геологийн Сургалт”-ыг 2019 оны 4 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд явуулна. Сургалт ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн сургалтын танхимд болно.
Бүртгэл 2019 оны 4 дүгээр сарын 11 өдөр хүртэл үргэлжилнэ. Хүний тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

Та info@mptga.org имэйл хаягаар өөрийн нэр болон холбогдох утасны дугаар, цахим шууданг бичиж бүртгүүлнэ.
Холбоо барих: 9664-7818

Сургалтанд имэйлээр бүртгүүлж, төлбөрөө шилжүүлсэний дараа та бүхэнд сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг илгээнэ.

Цагийн хуваарь: 2019 оны 4 дүгээр сарын 12 өдрийн 16:00-20:00, 13 өдрийн 10:00-17:45, 14 өдрийн 10:00-17:45

Сургалтын төлбөр: 85000 төгрөг.  “Аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох” сургалтанд хамрагдсан бол 10%-ийн хөнгөлөлт бий.

Төлбөр хүлээн авах дансны нэр: М.Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Хүлээн авагчийн банк: Голомт банк

Дансны дугаар: 1105114253

Гүйлгээний утга: Овог, нэр, утасны дугаар

Холбоо барих: 9664-7818, www.mptga.org

 

Түүх, Археологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос аяллын хөтөч тайлбарлагч /АХТ/ нарт зориулсан Түүх, Археологийн сургалтаа 2019 оны 3 дугаар сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Нийт 20 цагийн сургалтаар Монголын түүхийг үечлэн аяллын хөтөч тайлбарлагчийн мэдэх шаардлагатай мэдлэгийг хураангуйлан олгож, Монгол орноос олдсон археологийн гол гол олдворуудын талаар танилцуулсан юм.
Сургалтанд нийт 78 хүн хамрагдсан бөгөөд Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар” олгох үндсэн сургалтанд хамрагдсан оролцогчдод 10% хөнгөлөлт үзүүлсэн юм.
Сургалтын үеэр хог хаягдлын асуудалд ухамсартай хандаж, нэг удаагийн хэрэглээний хуванцар сав, аяга хэрэглэхээс татгалзахыг уриалсан бөгөөд бидэнтэй хамтран ажиллаж хоггүй орчинг бүрдүүлж сургалтанд хамрагдсан бүх аяллын хөтөч тайлбарлагч, компаний төлөөлөл нартаа МХТХолбоо гүн талархал илэрхийлье.

2019 оны 2-р ээлжийн сургалтаас 18 хүн аяллын хөтөч тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авлаа.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчийн Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны 2-р ээлжийн сургалтаа 2 дугаар сарын 11-ээс 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчийн эзэмшвэл зохих ур чадвар, техникт сургах зорилготой тус сургалтанд хамрагдахаар 65 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 35 хүнийг элсүүлэн суралцуулсан юм. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 18 суралцагч гэрчилгээгээ гардан авлаа.
Манай холбооны сургалтуудыг амжилттай явуулахад тусалж, бидний зорилго, үйл ажиллагааг үргэлж дэмжин, хамтран ажилладаг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл, Монголын Үндэсний Музей, Кемпински Зочид Буудал болон нэр бүхий тур операторуудад холбооныхоо нийт гишүүд, төгсөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.
Дараагийн ээлжийн сургалт 3-р сарын 11-нд эхэлнэ. Бүртгэл явагдаж байна.

Эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

  1. Уралдааны үндэслэл, зорилго: Аяллын хөтөч тайлбарлагчдын ажил, амьдралд тохиолддог гайхалтай, аз хийморьтой, сонин хачин, сургамжтай үйл явдлаас өөрт тохиолдсон явдлыг бусад хөтөч тайлбарлагч нартай хуваалцаж, туршлага солилцох.
  2. Уралдааны хамрах хүрээ ба сэдэв: Аяллын хөтөч тайлбарлагч надад тохиолдсон явдал
  3. Хамрагдах хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 15 өдрөөс эхэлнэ. 2019 оны 5 дугаар 1 өдөр албан ёсоор хааж, 2019 оны 5 дугаар сарын 4 өдөр “Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Өдөрлөг” арга хэмжээний үеэр шалгарсан эссэг зарлана.
  4. Эссэ бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага:
    1. Эссэг 300-500 үгэнд багтааж, Монгол хэл дээр бичнэ. Дагалдуулж өөрийн авсан нэг гэрэл зургийг хавсаргаж болно. Хэрэв зураг хавсаргах бол баруун дээд буланд өөрийн нэр, гэрэл зургийн нэрийг оруулна уу.
    2. Оролцогч өөрийн овог нэр, ажилладаг тур операторын нэр, харилцах утасны дугаар, имэйл хаяг бичиж info@mptga.org хаягаар илгээнэ.
    3. Зохиогчийн эрх: Зөвхөн өөрт тохиолдсон үйл явдлын тухай бичнэ. Аливаа ном, зохиол, эх бүтээлээс иш татах бол эх сурвалжийг зохиогчийн нэр, бүтээлийн нэр, огноо гэсэн дарааллын дагуу дурдана. Вебсайтаас иш татсан бол линкийг эссэний төгсгөлд оруулна.
  5. Шалгаруулалт: Бүтээлийн зохиомж, агуулга, бусад хөтөч тайлбарлагч нарт хүртээмжтэй байдлыг харгалзан 3 хүний бүрэлдэхүүнтэй баг шилдэг эссэг шалгаруулна. Тус холбооны албан ёсны фэйсбүүк пэйж болох Mongolian Professional Tour Guide Association фэйсбүүк пэйж дээр авсан like 50% ба шүүгчдийн 50% нийт 100% оноогоор дүгнэгдэнэ. Хамгийн өндөр оноо авсан нэг эссэг шалгаруулж, “Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Өдөрлөг” дээр шагнал гардуулна.
  6. Шагнал: Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос зохион байгуулдаг сургалтанд хамрагдах эрхийн бичиг ба гарын бэлэг
  7. Тухайн эссэг бусад аяллын хөтөч тайлбарлагч нартай хуваалцах зорилгоор Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны вебсайт, фэйсбүүк пэйж дээр зохиогчийн нэрийг дурдаж нийтлэнэ. Зохиогчийн эрх эссэг явуулсан зохиогчид үлдэнэ.
  8. Холбогдох утасны дугаар: 99022507, 86180226

Түүх Археологийн Сургалт

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос

ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнтэй хамтран

“Аяллын Хөтөч Тайлбарлагч нарт зориулсан Түүх Археологийн Сургалт

2019 оны 3 зугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд

ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнгийн сургалтын танхимд.

Бүртгэл 2019 оны 3-р сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Та info@mptga.org цахим хаягаар өөрийн нэр болон холбогдох утасны дугаар, цахим шууданг бичиж бүртгүүлээрэй.

Холбоо барих: 9916-8741, 9664-7818

Агуулга

Монголын түүх

  • Оршил, түүхийн үечлэл, эртний улсууд, Монголын Эзэнт гүрэн, бага хаадын үе, Манжийн үе, Богд Хаант улс, Социалист Монгол, Ардчилсан Монгол

Монголын Археологи

  • Хот балгадын суурь, хадны сүг зураг, буган чулуу, дөрвөлжин булж, хиргисүүр, пазырыкын соёл, хүн чулууны тархац, Түрэгийн үеийн олдворууд

Асуулт, хариулт

 

2019 оны эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчийн Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны эхний сургалтаа 1 дүгээр сарын 7-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчийн эзэмшвэл зохих ур чадвар, техникт сургах зорилготой тус сургалтанд хамрагдахаар 59 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг элсүүлэн суралцуулсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 12 суралцагч гэрчилгээгээ гардан авлаа.
Манай холбооны сургалтуудыг амжилттай явуулахад тусалж, бидний зорилго, үйл ажиллагааг үргэлж дэмжин, хамтран ажилладаг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл, Монголын Үндэсний Музей, Кемпински Зочид Буудал болон нэр бүхий тур операторуудад холбооныхоо нийт гишүүд, төгсөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.
Дараагийн ээлжийн сургалт 3-р сарын 11-нд эхэлнэ. Бүртгэл явагдаж байна.

Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох Сургалт

Тус хөтөлбөрийн онцлог нь:

  • Ур чадвар, техник олгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цогц хөтөлбөр,

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгээс бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар,

  • Оролцоонд суурилсан, онол дадлага хосолсон сургалт.

Шаардлага

  • Хөтөч тайлбарлагчаар ажиллах чин хүсэлтэй, зөв хандлагатай байх,

  • Гадаад хэлний мэдлэгтэй байх.

 Сургалтанд бүртгүүлэх

  • Доор оруулсан анкетийг онлайнаар бүртгүүлнэ.

  • Сургалтын менежертэй холбогдож, асууж тодруулах зүйлс байвал лавлана уу.

  • 02.09-нд сонгон шалгаруулах ярилцлаганд орно.

  • Холбоо барих утас : 86180226, 99168741info@mptga.orgwww.mptga.org

Сургагч багш нарын сургалтын гэрчилгээ гардуулах ёслол

Дэлхийн Хөтөч-Тайлбарлагчийн Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны

Үндэсний Сургагч Багш нарын гэрчилгээ гардуулах ёслол

Тус Хөтөч-Тайлбарлагчдын Холбоо нь 2018 оны 4-р сарын 20- ноос 5 -р сарын 01 хооронд “Дэлхийн Хөтөч тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг” болон “Дэлхийн Банкны дэргэдэх Эдийн Засгийн Экспортыг Дэмжих Төсөл”-ийн хамтаар “Үндэсний Сургагч Багш” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын Үр дүнд:

• WFTGA ийн Монгол Улс дах Үндэсний сургагч багш нар 12 багшид батламж гардуулав

• WFTGA ийн сургагч багш нарын жагсаалтанд байршина.

• WFTGA ийн сургалтын хөтөлбөрийг ашиглах эрх үүснэ.

• Монгол Улсын Аялал Жуулчлалын Салбарт ажиллах аяллын хөтөч тайлбарлагч нар олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу суралцаж, мэдлэг ур чадвараа ахиулна.

• Дэлхийн аялал жуулчлалын салбар дах Монгол Улсын нэр хүнд өснө

• Жуулчдын сэтгэл ханамж өндөр болно

 

2018 оны 11 сарын 02-д УБ хотноо, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-д тухайн сургалтын”Гэрчилгээ гардуулах ёслол”-г зохион байгууллаа.

Тус сургалтанд өөрсдийн өндөр чадвараа гарган багшилсан Сургагч Багш Iris Barry болон Viola Lewis багш нартаа баярлалаа.

Special thanks to our respected Trainers Mrs. Iris Berry and  Mrs. Viola Lewis.

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган 2018

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган 2018

🗓⏰ 2018 оны 11 сарын 23 өдрийн 12:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулганы чуулах газар:

“Бишрэлт Зочид Буудал”

хурлын танхим

Чуулганы тухай:

🏵Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэгч Травэл Хаб Монголиа компани хамтран санаачилж буй “Аяллын Хөтөч Тайлбарлагч нарын анхдугаар чуулган”-ыг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Хэрвээ та аяллын хөтчөөр ажилладаг бол тулгардаг олон бэрхшээл, шийдэх олон гарцыг харж байгаа бол хамтдаа хэлэлцэн, мэдээллээ хуваалцаж, нэгдэн чуулахыг уриалж байна.

📕Үйл ажиллагааны урьдчилсан хөтөлбөр

12:00-13:00​​ Бүртгэл
13:00-14:30​ Нээлт,
С.Баясгалан ​​​БОАЖЯ, АЖБЗГ-ын дарга
​​​Т.Баянжаргалан​​ Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны ерөнхийлөгч
​​​Э.Цоморлиг​​​ Трэвел Хаб Монголиа ХХК гүйцэтгэх захирал

Илтгэлийн хэсэг
14:30-14:45
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэргэжилтэн
“Аяллын хөтөч тайлбарлагч нарын талаарх төрийн бодлого”

14:45-15:00
Монголын аялал жуулчлалын холбоо,
Мэргэжилтэн
“Аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагууд, хөтөч тайлбарлагч нарын хөдөлмөрийн харилцаа ба асуудал”

15:00-15:15
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Менежер
– “Монгол улсын болон олон улсын хөтөч тайлбарлагч нарын эрхзүйн орчин, мэргэжлийн шаардлага”
– “МХТХ-ны хийсэн томоохон ажлуудаас”

15:15-15:30
Цагдаагийн Ерөнхий Газар
“Улаанбаатар хотод гарч буй гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил түүнийг бууруулахад хөтөч тайлбарлагч нарын оролцоо”

15:30-15:45
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Мэргэжилтэн
“Хөтөч тайлбарлагч бэлтгэх тур сургалтууд, төрөөс баримтлах бодлогын тухай”

15:45-16:00
Трэвел Хаб Монголиа ХХК
“Хөтөч тайлбарлагч нараас авсан санал асуулгын дүн”

​​16:00-16:30​​ Цайны завсарлага

Хэлэлцүүлгийн хэсэг,

16:30-16:40​​ Спонсор зочид буудлын танилцуулга
16:40-17:40​​ Багуудын хэлэлцүүлэг
17:40-18:00​​ Багуудын шийдэл, танилцуулга, хаалт
Та урьдчилан бүртгүүлж оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Хаан банкны 5041234184 Э.Цоморлиг гээд дансанд НЭР, УТАСНЫ дугаараа бичиж шилжүүлснээр бүртгэл баталгаажих болно.

Мэдлэгжсэн, ур чадвартай аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч болцгооё

📲99098903
📲99191642

Үндсэн Сургагч багш нар

Byambaa tour guide trainer

СУРГАГЧ БАГШ А.БЯМБАДОРЖ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГША.БЯМБАДОРЖ Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр аялал жуулчлалын салбарт 1996 оноос хөтөч-тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн хөтөч-тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн...
Narangerel tour guide trainer

СУРГАГЧ БАГШ М.НАРАНГЭРЭЛ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШМ.НАРАНГЭРЭЛ Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр  аялал жуулчлалын салбарт 2001 оноос Газарчин дээд сургуулийн бизнесийн эрх зүй, аялал жуулчлалын эрх зүй, зочид буудлын эрх зүй зэрэг хичээлийг...
TULGA TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА   Монгол Улсын Их сургуулийг “Аялал жуулчлал-газарзүйн менежер”ээр 1998 онд төгссөн. Английн Лондон хот, АНУ-ын Орландо хотод “Амралтын газар болон аялал жуулчлалын менежмент”ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба...
Munkhoo tour guide trainer

СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ 1994 онд Дүрслэх Урлагийн Коллежийг Уран дарханы мэргэжлээр , 1997 онд СУИС ийг Гоёл чимэглэлийн дизайнер , 1999 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтийг Бизнесийн удирдлагын арга...
Ishee tour guide

СУРГАГЧ БАГШ Б.ИШБАЛЖИР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШБ.ИШБАЛЖИР Музейн арга зүйч-Аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжлээр Соёлын дээд сургуулийг 1996-2000 онд суралцаж төгссөн. 2000 оноос хөтөч тайлбарлагчын ажлыг тасралтгүй хийж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ ын аялал жуулчлалын...
ORHON TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ -Э.ОРХОН

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШЭ.ОРХОН Франц улсын Ла Рошэл их сургуулийн Олон Улсын Харилцаа,  Индонез-Малайз судлалаар 2012 онд суралцаж төгссөн. 2013 онд Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны сургалтанд хамрагдсан. 2013 оноос одоог хүртэл Ар...
Timur tour guide trainer

СУРГАГЧ БАГШ – Я.ГАНТӨМӨР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШЯ.ГАНТӨМӨР 2001 оноос “Жуулчин”, “Монголиа Треккин” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж  гараагаа эхэлсэн. 2001-2007 онд “Happy Camel “ компанид  аяллын хөтөч тайлбарлагч , менежер , захирал 2007 оноос одоог...
BATRBAYAR TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ- А.БАТБАЯР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГША.БАТБАЯР 1995 онд анхныхаа жуулчныг дагуулан баруун Монголоор 1 сар аялж ирээд Аялал жуулчлалын  салбарт ажиллахаар шийдсэн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2000 оноос “Номадс Турс энд Экспедишнс” компанид аяллын...
Aldraa tour guide trainer

СУРГАГЧ БАГШ- С.АЛДАРХИШИГ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШС.АЛДАРХИШИГ 1999 оноос Аялал жуулчлалын  салбарт ажиллаж эхэлсэн. “Хархорин экспедишнс”,  “Номадс турс энд экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежерээр ажиллаж байсан ба 2004 оноос “Монголиа Экспедишнс ” компанийг...
Munhbat tour guide

СУРГАГЧ БАГШ-Б.МӨНХБАТ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ 2005 онд Цэрэн турс компанид хөтөч орчуулагчаар ажиллаж, аялал жуулчлалын салбар дахь гараагаа эхэлсэн. ХУИС-ийг 2007 онд англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын...

СУРГАГЧ БАГШ-Т.БАЯНЖАРГАЛАН

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШТ.БАЯНЖАРГАЛАН 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа

СУРГАГЧ БАГШ-Б.ЭНХ-АМАР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШБ.ЭНХ-АМГАЛАН Монгол улсын их сургуулийг  2007 онд Испани хэл, орон судлалын мэргэжлээр бакалавр, 2012 онд СЭЗДС  ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2006 онд Монголын мэргэжлийн хөтөч...

СУРГАГЧ БАГШ- Д.АРИУНАА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШД.АРИУНАА 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа.

СУРГАГЧ БАГШ- Х.СУГАРАА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШХ.СУГАРАА 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа.

Сургагч багшийн сургалт 2018

Сургагч багшийн сургалт эхэллээ

 
 
 

       

 

“Хөтөч Тайлбарлагчийг Бэлтгэх Үндэсний Сургагч Багшийг Бэлтгэх Сургалт”

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн санхүүжилт

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны санаачилгаар

Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны эрхтэй

“ Хөтөч тайлбарлагчийг бэлтгэх үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрийг

2018 оны 04 сарын 2-ноос 4 сарын 20 ны хооронд

УБ хотноо зохион байгуулахаар болсон тул тус сургалтанд дараах шалгуурыг хангасан оролцогчдыг бүртгэх гэж байна.

Сургалтыг ДХТХолбоодын нийгэмлэгийн сургагч багш Айрис Барри удирдан явуулна.


Сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдана.

1-р шат :

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны байран дээр 2018 оны 3 сарын 15 наас 3 сарын 22 ныг дуустал сургалтанд оролцохыг хүсэгчдийн баримт бичгийг бүрдүүлж авна.

Үүнд:

  • Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагаа

  • 1 хувь цээж зураг

  • 30 нас хүрсэн байх

  • Дээд боловсролтой байх ба сургуулийн дипломны хуулбар

  • Мэргэжлээрээ буюу аяллын хөтөч тайлбарлагчаар сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх ба харьяалах байгууллагын тодорхойлолт

  • Хөтөч тайлбарлагчийн сургалтанд суусан гэрчилгээний хуулбар

  • Оролцогчид “ Сайн хөтөч тайлбарлагч гэж хэн бэ “ гэсэн сэдвээр 400 үгт багтаан англи хэл дээр бичнэ.

  • Материалыг хүлээн авах газар: Төв шуудангийн замын урд талд с-61 байр 5 орц 3 давхарт 39 тоот Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авна

2-р шат:

3 сарын 26 ДБЭДТөсөл , МХТХолбоо нь ирсэн анкет болон эссэг үндэслэн 20 хүнийг сонгож авна.

3-р шат :

3-р сарын 27-28 нд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн сургагч багш сонгогдсон оролцогчдоос 12 хүнийг ярилцлагын аргаар эцэслэн сонгож авна.


  • СУРГАЛТ: 4 сарын 2 ноос 4 сарын 19 нийг дуустал явагдана.

  • Сургалтын үргэлжлэх цаг : 09:00-17:00

  • Сургалт явагдах газар : Сити Тауэр 11 давхарт 1101 а

  • Сургалтанд оролцогчид сургалтын эцэст шалгалт өгч WFTGA ийн МУ дах үндэсний сургагч багш гэсэн гэрчилгээг авна.

Холбоо барих утас : 9903-0928

info@mptga.orgwww.mptga.org

 

ANNOUNCEMENT on

TRAIN THE “NATIONAL TRAINER FOR TOUR GUIDES ” WORKSHOP

FUNDED & INITIATED BY

WORLD BANK EXPORT DEVELOPMENT PROJECT & MONGOLIAN PROFESSIONAL TOUR GUIDES ASSOCIATION

 WFTGA TRAINER : IRIS BARRY


Date: 2-20 ApriL

Where: City Tower 11th floor, #1101, Ulaanbaatar

3 phases of selection process of the training:

Phase 1:

Following documentations needed to be delivered to office of Mongolian Professional Tour Guides Association address of: Sukhbaatar District, Chinggis Avenue, building C61, 3rd floor #39, Ulaanbaatar 15160; (in front of Central Post Office) in working hours (10:00-17:00) until 22 March 2018.

  • Mongolian ID reference

  • 3×4 picture

  • 30 year old and over

  • Bachelor Degree in related section

  • Has to have constant working experience minimum of 5 year. References needed to bring from organizations

  • Copy of Certificate of Tour Guides Training

  • Candidates need to write and essay of ” Who is good Tour Guide” in 400 words in English

Phase 2:

World Bank Export Development Project and Mongolian Professional Tour Guides  will select 20 people out of all applicants in  26th March 2018

Phase 3:

Trainer of World Federation of Tour Guides Association will interview candidates and select 12 participants only in 27; 28 March.


  • Training workshop will hold between 2-19 April 2018

  • Training Hour: 09:00-17:00

  • Venue: 11th Floor #1101,  City Tower – in front of Khuvgul Lake Hotel

  • Successful participants will receive WFTGA “National Trainer Certification” after the exams

Contact number : 9903-0928

info@mptga.orgwww.mptga.org

Аяллын хөтөч тайлбарлагч хийгээд яваад байна уу? Аль эсвэл жуулчны “ҮРГЭЭЛГЭНД” явах гэж байна уу?

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНА УУ? АЛЬ ЭСВЭЛ ЖУУЛЧДЫН “ҮРГЭЭЛГЭНД” ЯВАХ ГЭЖ БАЙНА УУ?

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

Салбарын нэг эгч надаас дээрх асуултыг асуулаа.  Миний бие энэ салбарт ажиллаад 17 хон жил болж байгаа ч тууштай сургалтын хэсэгт ажиллаа. Ингээд Аяллын хөтөч тайлбарлагч / АХТ / ажиллах сонирхолтой байгаа эсвэл ажиллаж байгаа хирнээ нэг л болж өгөхгүй байгаа хүмүүст хэрэг болох болов уу гээд дараах зүйлсийг бичлээ.

Та АХТ аар  ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ?

Таны гадаад хэлний ур чадвар 

Харамсалтай нь ихэнх гайдууд маань хамгийн чухал энэ үзүүлэлтийг орхигдуулдаг. Мэргэжлийн сургалт явуулах газрын хамгийн эхний шалгуур бол хэлний ур чадварыг нь тогтоон сургалтын явцад сайжрах хандлага байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй юм. Олон улсын сургалтын стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хэл дээр хийгддэг  дадлага хичээлүүдэд оролцоход таны гадаад хэлний үгийн баялаг дунд болон дунджаас дээгүүр түвшинд байх хэрэгтэй юм. Шинээр гайд болох хүсэлтэй хүмүүсийн дунд дүрэм болон бичгийн ур чадвартаа арай илүү мөртлөө ЯРИХ, олны өмнө гарах тал дээр бүрэг ичимхий , өөртөө итгэлгүй байдалтай байдаг нь ажиглагддаг. Энэ бол маш богино хугацаанд өөрчлөгддөг тул үүнээс санаа зовох хэрэггүй юм. Зарим нь бас хэт энгийн үгээр яриад сурсан байдаг ба энэ ч бас явцын дунд цэгцэрдэг. Гадаад хэлний ур чадвараа  эхлээд сайжруулах нь үр дүнтэй.

Таны ерөнхий мэдлэгийн түвшин

Эх орноо төлөөлөх гэж байгаа гээд дотроо бодоод үз дээ. Жаахан түгшүүртэй байдаг. Учир нь та урьд нь дандаа энэ бүхнийг хийж байгаагүйн дээр магадгүй таны мэдээлэл мэдлэг болж бэхжээгүй ч байж болох юм. Энэ бол хэлний мэдлэгээ сайжруулахын хажууд бас харьцангуй хялбар, арга зам ихтэй. Тухайлбал та өөрийн эх орныхоо талаар баталгаатай эх сурвалжтай түүх, соёл, шинжлэх ухаан, шашин, ахуй амьдралын онцлог бүхий ном сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, баримтат кино, нэвтрүүлэг зэргийг системтэйгээр цуглуулан өөрийн болгож эхлэх хэрэгтэй. Өөрийгөө тухайн зүйлийн талаар ЯРЬЖ байгаагаар , тухайн үйл явдалд ОРОЛЦОЖ байгаагаар, яг дэргэд нь байгаагаар ТӨСӨӨЛЖ чадвал ЯАНАА гэх айдасгүйгээр цэгцтэй бэлдэж болдог. Энэ ерөнхий мэдлэгийн талаарх сургалтанд сууж бас болно. Гэхдээ энэ нь тухайн ярих сэдвийн чинь талаар чиглүүлэх мэдээлэл өгөх сургалтууд байдаг бөгөөд хэдхэн цагийн мэдээлэлд ханаж болохгүй юм. Ихэнх гайдууд ЧИГЛҮҮЛЭХ сургалтанд суусныгаа гайдын сургалтанд суучихлаа гэж эндүүрээд байдаг. Нүүдлийн ахуйгаа ойлгохгүйгээр ямар ч тайлбар чинь урагш ахихгүй. Тэгдэг ингэдэг биш.  Яагаад гэдгийг л МЭДЭЭЛЛЭЭД өнгөрөх биш МЭДРҮҮЛЭЭД буцаавал сайн.

 

Таны харилцааны ур чадвар

Аялал жуулчлалын бизнес бол үйлчилгээний салбарт хамрагддаг ба нийтлэг байх ёстой ур чадварууд дээр таны хир зэрэг логик сэтгэлгээтэй, зан төлөвийн хувьд уян хатан, шийдвэр гаргах , нийтэч, хамгийн гол нь хүлээцтэй байж чадахаас шалтгаалан нэмэлт характеруудыг шаардаж байдаг. Энэ нь хүн бүр адилгүй гэсэн зарчим дээр үндэслэдэг ба та олон орны өөр өөр газар өсөж торнисон, боловсрол эзэмшсэн, шашин шүтлэгийн хувьд ч , амьдралыг үзэх үзлийн хувьд ч  тэс өөр хүмүүсээс ирэх аливаа нэгэн ҮЙЛДЭЛД мэргэжлийн зөв хандлага гаргах ур чадвар эзэмшсэн байхыг танаас шаарддаг амаргүй бизнес юм. Энэ бүхнийг өөртөө цогцлоохын тулд энэ бизнесийн амин гол зарчмуудыг мөрддөг мэргэжлийн чиг хандлагатай байх явдал юм. Энэ бол бизнес , энэ бол ажил хэрэг гэж ач холбогдол өгөх. Хэлний чадвараа дээшлүүлж байгаа туршилтын газар биш гэрээтэй, хариуцлагатай, хүний амь нас хариуцаж сайхан аялуулсныхаа төлөө цалин авч байгаа хөдөлмөрийн харилцаа шүү дээ. “Хэн сайн үйлчилнэ тэр ажлын байртай”

Таны судалгаа болон эргэцүүлэл дүгнэлт хийх чадвар

Өөрийн үйлчлүүлэгчээ урьдчилан судлах нь ажлын 50 % ийг шууд хөнгөлдөг. Ингэхийн тулд жуулчдын сэтгэл зүйг судлах тандах, ажиглалт хийх, энэ чиглэлийг чөлөөт цагаараа байнга судлаж байх хэрэгтэй юм. Тухайн орныг тэр чигээр нь судалдаг л гэхэд болно. Орон орны соёлын ялгаа бол хамгийн их судлах зүйлийн чинь нэг юм. Тэдний алдартай уран зураг, түүхийн бүтээлүүд, үндэсний баатрууд, амьдралын хэв маяг зэрэг нь голчлон сонгодог зохиол, кинонуудаар нь илрэхээс гадна өөрсдөөр нь яриулах ч бас нэг арга юм. Мэдээж бусдыг судлахын зэрэгцээ өөрийнхийгөө бас харьцуулаад явчихбал ч ярих юм олдохгүй байхаас илүүтэйгээр аяллын хоногт нь багтахгүй л их мэдээлэл солилцох боломжтой юм. Мөн аяллын төрлүүдийг их сайн ойлгож зохицох хэрэгтэй юм. Үүргэвчтэй аялалд явж байгаа хүн зохион байгуулалттай багц аялал худалдан авалт хийсэн хүнээс мэдээж ялгаатай. Хөгжиж байгаа орон юмдаа гээд ядмаг үйлчилгээг чинь дуугүй өнгөрөөснийг би болоод байна гэж бодож ихэнх нь СУРАХ, ХӨГЖИХӨӨ зогсоодог.

Таны зохион байгуулах, асуудал шийдвэрлэх ур чадвар

АХТ хүн бол гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, аяллын хөтөлбөрийг гардан зохион байгуулдаг хүн тул аливаа бэрхшээл саадыг даван гарах шийдвэрлэх хэмжээний ур чадвар мэдлэгтэй байх ёстой.  Тэгэхээр компаны засаглалын түвшинд ямар түвшний менежерийн хэмжээнд байна ?  Монголд хийгдэж байгаа ихэнх аяллууд алслагдмал , шуурхай удирдлагаар хангахад хүндрэл ихтэй эрсдэлтэй нөхцөлд явагддаг. Их дээд сургуулийн 1, 2-р курсын оюутан шууд л хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бизнесийн ирээдүйтэй нь холбоотой  шийдвэр гаргах түвшний хүн болж ирж байгаа биз? Гэхдээ сайн хичээнгүй залуус энэ бүхнийг зүтгэлээрээ туулаад гараад ирдэг. Жуулчид нь сэтгэл хангалуун байдаг. Гол нь өөрийнхөө юу хийх гэж байгааг сайн ойлгосон  байхад асуудлыг шийдвэрлэх чадвар хүн бүрт байдаг.

Таны багаар ажиллах ур чадвар

Монгол орны эрс тэс уур амьсгалын хүчин зүйлээс болоод маш богино хугацаанд үндсэн ажлаасаа өөр ажил түр хийж байгаа боловсон хүчинтэй ажиллана. Тэд хариуцлага алдвал түр ажлаа л алдана. Эсвэл өөр компанид очоод орчихно. Компаны удирдлага ложистикийн чиглэлд олон хүн авч ажиллуулах боломж хомс тул бүх зүйл АХТ ийн ур чадвараас шалтгаална. Нэг ёсондоо богино хугацаанд баг болгож ажиллуулах үүргийг хир сайн биелүүлснээс ажлын үр дүн гарна. Ганцаарчилсан тоглолт байхгүй. Зуны туршид нэг багтайгаа байх боломж  хомс тул чамайг мэргэжилдээ хир сайн бэ гэдгээс чинь бусдын хүндлэл, хүлээн зөвшөөрөлт ирнэ. Чи үлгэр жишээ, асуудлыг урьдчилан харах чадвартай байхгүй л бол цаг барихгүй байх, үгэнд чинь орохгүй байх зэрэг дарамтууд ирж эхэлдэг. Бөөн үл ойлголцол болоод жуулчнаа халамжилж чадахгүй буцаана. Багийн тоглолт, дүрэмд суралцах шаардлагатай болж ирнэ.

Таны хувийн зохион байгуулалт

Жуулчны улиралд эрт босож, цагтаа унтаж, өвдөхгүй, ачаалал даадаг байхыг чамаас шаардана. Та аяллын улирал эхэлмэгц яваад хаагдахад бууна гэж тооцвол дор хаяж 80 хоног гэрээсээ хол байна. Янз бүрийн газруудаар байнгын явуулын байхад чиний эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэр чинь асуудалгүй байхаас гадна. Энэ ажлыг эхлэхээс өмнө хир сайн бэлдэж чадна төдий чинээ эрсдэл бага гарна. Эрүүл мэнд, боловсрол, цаг барих, биеэ сайхан авч явахыг аялал эхлэхээс өмнө бэлдсэн байх. Унших судлах, үзэх харах зүйлсийнхээ талаар баримжаа гаргаж судална. Аялалд явж байх зуур тэмдэглэл хөтлөх, мэдэхгүй зүйлээ өөрийн болгож авах зэргээс бусдыг бусад саруудад төлөвлөж хийж сурна.

Таны ажлаа ойлгосон байдал

Ихэнх хүмүүс Аяллын Хөтөч Тайлбарлагчийг урт нэрнээс нь болоод юмуу, анх тэгэж дуудаад сурсандаа ч тийм юмуу ОРЧУУЛАГЧ гэж дууддаг. Энэ нь шууд энэ хүний ажил үүргийг хязгаарладаг. Орчуулга л хийгээд байх юм. Тайлбарлах таниулах, зохион байгуулах, мэдээлэл өгөх зэргийг балартуулсан энэ нэр томьёог компаниуд ашиглахаа болих хэрэгтэй юм. Хийх ажил үүргийн талаар нэгд нэгэнгүй тайлбарлаж өгдөг газрууд цөөн байгаагаас ихэнхдээ сургалтанд суусан гэхээр нь мэдэх байх гэсэн найдлага тавиад аялалд гаргадаг. Аялал эхлэхээс өмнө, аяллын явцад, аяллын төгсгөлд гэсэн үндсэн зарчимаар ажлаа төлөвлөхөөс л бүх зүйл эхэлнэ. Сургалтаар энийг нарийн хуваарилаж зааж чиглүүлж өгдөг. Орц технологийг нь хүртэл. Яг л үсчин болох гэж байгаа хүнд яаж хайч самаа барихыг заадаг шиг. Сураагүй хүнээс үр ямар үр дүн гарах нь ойлгомжтой юм.

Дээрхээс харахад энэ бүхэн хийхэд хэцүү санагдаж байгаа ч олон олон залуус эдгээр зүйлсэд суралцан эх орноо төлөөлөн ажилласаар л байгаа билээ. Аяллын хөтөч тайлбарлагч бол өндөр ур чадвар бүхий мэргэжил бөгөөд та үүнийг мэргэжлийн сургалтанд хамрагдсанаар олж авах бүрэн боломжтой юм.

Мөн та сургалтанд хамрагдсаны үр дүнд “ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ” чадвар  гэж хамгийн чухал хандлагаа та сэрээх болно. Та “би чадахгүй байх” гэхээсээ илүү би эндээс юуг сурч болох талаар сайн бодож үзээрэй. Богино хугацаанд өндөр цалинтай ачаалалтай ажиллах хэдий ч таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж аливаа бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэгч болон төлөвшдөг ба дэлхий даяар тархсан найз нөхдийн сүлжээнээс гадна  өөрийн эх орныг хайрлах, бахдах, хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй болсноо мэдэрнэ.

Амжилт хүсье та бүхэндээ,

Хүндэтгэсэн:

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

Tulga photos pic

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

ӨДӨРЛӨГ 2018

2018

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

ӨДӨРЛӨГ

2017 ОНЫ 5 САРЫН 13

MPTGA logo                                                                                     

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Adventure Temple кафены хамт олны зүгээс санаачлан анх удаа

“ҮНДЭСНИЙ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР

-ийг  зохион байгууллаа

“ҮНДЭСНИЙ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

Зуны завгүй их ажилдаа гарахын өмнө нэгдэн цугларч нэгэн өдрийг дуу хууртай хөгжилдөн , харилцан санал бодлоо хуваалцан өнгөрүүлэхийг уриалж байна.

 Аяллын Хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа хэн бүхэнд нээлттэй.

 Өдөр: 2017 оны 05 сарын 13 Бямба гариг

 Зохиогдох газар : Гачуурт тосгоны эцсийн буудлаас чанх урагшТуул голын эрэг

 Газар зүйн солбицол : 47*5536,2N107*09*39.8E

 Хураамж : 15000 төгрөг / 2 талын автобус , Өдрийн хоол, Оройн хоол/

 Хувцаслалт: +18 хэмийн дулаан -Энгийн биед эвтэйхэн бас дулаахан

10:00 Автобус Adventure Temple kaфе үүднээс хөдөлнө.

11:00-12:00 Бүртгэл танилцах үйл ажиллагаа 12:00-12:30

Нээлт 12:30-14:00 Өдрийн хоол

14:00-15:30 Хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээн

15:30-16:00 Чөлөөт цаг

16:00-17:00 Хөтөч тайлбарлагч нарт тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

17:00-19:00 Чөлөөт цаг

19:00-20:00 Оройн хоол

20:00-22:00 Үдэшлэг

22:00 УБ руу автобус хөдөлнө.

Холбоо барих утас: 9117-6004, 7710-8802

Жич: Хувийн машинтайгаа очиж болно харин урьдчилан тах аа Adventure temple дээрээс авсан байна.

Бүртгэл : 5 сарын 12 ныг дуустал

“Adventure Temple Cafe” – Баруун 4 зам Рокмоны замын урд талд

ӨӨР БЛОГУУД

Палеонтологи, Геологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

| home | No Comments

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Монголын Палеонтологи, Геологийн сургалт” 2019 оны 4 дүгээр сарын 12-14 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтаар салбартаа амжилттай судалгаа…

“Аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох” сургалтын 2019 оны 3-р ээлжийн төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

| home | No Comments

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны гурав дахь сургалтаа 3 дугаар сарын 11-нээс 4 дугаар сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын…

Монголын Палеонтологи ба Геологийн сургалт 4 сарын 12-14 өдрүүдэд болно.

| home | No Comments

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнтэй хамтран “Аяллын Хөтөч Тайлбарлагч нарт зориулсан Палеонтологи, Геологийн Сургалт”-ыг 2019 оны 4 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд явуулна. Сургалт ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн сургалтын танхимд болно. Бүртгэл 2019 оны 4 дүгээр сарын 11 өдөр…

Түүх, Археологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

| home | No Comments

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос аяллын хөтөч тайлбарлагч /АХТ/ нарт зориулсан Түүх, Археологийн сургалтаа 2019 оны 3 дугаар сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион…

Аяллын хөтөч тайлбарлагч мэргэжил болох нь

“АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ”-МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ 

Tulga photos for Ishee's blog

Сүүлийн үед АЖ салбар доройтлоо хумигдлаа гэдэг яриа их гарах боллоо. Олны үг ортой гэдэг яах аргагүй АЖ аас олох орлого хаана хаанаа багасаад байна. Энэ байдал юунаас болоод байна. Статистик харахаар Монголд ойролцоогоор жил болгон 100-110 мянган жуулчин АЖ ын зорилгоор ирж байгаа тоо гардаг бөгөөд энэ тоо сүүлийн үед төдийлөн буураагүй байдаг. Тэгвэл энэ салбарынхан маань яагаад АЖ хумигдлаа багаслаа гээд байна вэ?

  • Уул уурхай дагасан эдийн засгийн огцом өсөлт дотоодын инфляцийг хөөрөгдөж үүнийг дагаад Монгол орон зорих газрын хувьд үнэтэй destination болсон.
  • Уул уурхайн салбарлуу АЖ-н боловсон хүчин ихээр шилжин орж байна.
  • Улс орны эдийн засагт дорвитой орлого оруулдаггүй хувиараа аялагчид буюу бидний нэрлэж заншсан үүргэвчний аялагчдийн тоо нэмэгдэж харин зохион байгуулалттай аялагчдын тоо өсөөгүй харин ч буурсан.

Үүргэвчний гэж нэрлээд байгаа аялал нь өөрөө сөрөг нөлөө ихтэй.

❖Эдийн засгийн үр өгөөж багатай

❖Байгаль орчинд сөрег нөлөөтэй

❖Уламжлалт соёл ахуйд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй

АЖ-г салбарын хэмжээнд дээш нь татах шаардлага байна. Яагаад:

❖ АЖ бол нөхөн сэргээгдэх баялаг байхад харин уул уурхай шавхагдах баялаг

❖ Монгол орон одоо хүртэл дэлхийн зах зээл дээр танигдаж амжаагүй шинэ орон шинэ АЖ ын зорих газар. Өөрөөр хэлвэл Монгол дэлхийн хэмжээнд танигдаад эхэлвэл Монголд аялах жуулчин хангалттай байна гэсэн үг. Ялангуяа дэлхийн АЖ ын зах зээл уламжлалт жуулчлалаас аль болохоор зайлсхийж шинэлэг орон зай шинэ зорих газрыг идэвхитэйгээр хайж байгаа өнөөгийн энэ цаг үед энэ боломж улам илүү бодитойгоор оршиж байна.

❖ АЖ өөрөө Монгол орныг эерэгээр сурталчлах маш сайн сурталчилгаа болж өгдөг.

❖ Энэ салбарт одоо ажиллаж амьдралаа тэтгэж яваа цөөнгүй тооны хүмүүс байгаа бөгөөд тэд нар цаашдаа энэ салбартаа ажиллаж амьдралаа аваад явах зүй ёсны шаардлага байна.

За тэгвэл энэ салбараа яаж өөд нь татах вэ?

Бидний зүгээс хамгийн түрүүнд мэргэжлийн боловсон хүчнээ нэн даруй анхааралдаа авах цаг болсон гэж үзэж байна. Та бүхэн бодож байж магадгүй дэд бүтэцээ яах билээ, гадаад зах зээл дээрх сурталчилгаа юу болох юм эдгээр зүйлс чинь чухал шүүдээ гэж. Бид ч гэсэн үүнийг үгүйсгээгүй гэхдээ энэ талын ажилууд эдийн засгийн хөгжлөө дагаад тодорхой хэмжээнд шийдэгдээд явчихна.

Харин манай салбарын боловсон хүчний асуудлыг бид одооноос дорвитойгоор ярилцаж, бодлого барьж шийдвэрлэхгүй бол оройтох гээд байна. Тэр дундаа аяллын хөтөч тайлбарлагч нар. Аливаа нэгэн улс орныг зорин ирж байгаа жуулчидад хамгийн ихээр ойртож нүүр тулан ажилладаг хүн бол яахын аргагүй аялалын хөтөч тайлбарлагч (АXT) юм. АXT ын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хандлагаас тухайн аялалын амжилт шууд шалтгаалж байдаг. Сайн АXT хүн аялалын үед тохиолдох аливаа нэгэн саад бэрхшээлийг адал явдал буюу adventure болгон хувиргаж эерэг сэтгэгдэл үлдээх чадвартай байхад саар нэгэн нь энгийн нэг стандарт аялалыг хар дарсан зүүд мэт болгон нураасан тохиолдолууд цөөнгүй байгаа. АЖ-ын компаниудын асар их хүч хөрөнгө, цаг хугацаа заран байж олж ирсэн жуулчдад бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар хүргэн, тухайн нэгэн байгууллагаа цаашлаад Монгол сайхан эх орноо төлөөлөн буй энэ АXT гэдэг хүмүүс маань өнөөдөр ямархуу түвшинд байна вэ?

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд АXT аар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхийг насны хувьд маш залуу, дөнгөж их дээд сургууль төгссөн болон эсвэл оюутан хүмүүс зонхилж байна. Яахав эдгээр АXT аар ажиллаж байгаа хүмүүст давуу талууд бас бий:

❖ Эрч хүчтэй: Ялангуяа идэвхитэй хэлбэрээр амарч аялж яваа жуулчдын хувьд энэ чанар ихээхэн нийлэмжтэй байдаг.

❖ Өөдрөг:

❖Сэтгэлгээний чөлөөт байдал: Харьцангуй төлөвшиж байгаа оюун ухаан гэдэг талаасаа аливаа юманд илүү нээлттэй хандах чөлөөтэйгээр сэтгэх нь тухайн зүйлсийг ямар нэг зүйлд хязгаарлагдалгүйгээр харах боломжийг олгодог.

Гэхдээ эдгээр АXT нарын дунд нийтлэг ажиглагдаж байгаа дараах сул талууд давамгайлаад байна. Үүнд:

  • Мэдлэг хангалттай бус
  • Түүх, газар зүй, археологи, палентологи гэх мэтийн ерөнхий эрдмийн мэдлэг хангалттай бус байдгаас жуулчидад хүргэж байгаа мэдээлэл нь үнэн зов, оновчтой, баримттай бөгөөд сонирхолтой байж чаддаггүй.
  • Монголын уламжлалт ахуй, нүүдлийн соёл иргэншлийн талаарх мэдлэг дулимаг үүнээс үүдэж Монгол ахуй, зан заншлаа бүрэн ойлгуулж чадахгүй байх тэр ч байтугай андуу ташаа мэдээлэл өгөх байдал ажиглагддаг.
  • Мэргэжлийн ур чадвар бүрэлдээгүй
  • Өөрт байгаа мэдээллээ бусдад зов, оновчтой, хүртээмжтэй өгөөжтэй хэлбэрээр хүргэх XT ын үндсэн ур чадвар дутмаг, үүнд АXT-ын зохистой хувцаслалт гадаад үзэмжээс авхуулаад дуу хоолой, нүдний харц харилцаа, биеийн дохио зангаа гэх мэт ур чадварууд дутагдалтай байдаг.
  • Амьдралын хар ухаан суугаагүй

Аялалын явцад зайлшгүй удирдан зохион байгуулагч байх шаардлага АXT ын хувьд гардаг бөгөөд нас залуу амьдралын туршлага багатай АXT ын хувьд энэ тал дээр туршлага дутах арга ухаан эвээр шийдэх ёстой асуудалд учир дутагдалтай хандах зарим тохиолдолд огт мэдрэхгүй байх зэрэг асуудлууд гардаг.

Дээрх сул талуудыг бий болгож байгаа хүчин зүйлсэд дараах нөхцөл байдлууд нөлөөлж байна гэж үзэж байна.

Монгол орны хувьд аялал жуулчлал нь улирлын шинж чанартай байдаг бөгөөд зуны гуравхан сараар хязгаарлагдаж байдаг. Энэхүү богино хугацааны улирал нь АXT тогтвортой ажлын байр, тогтвортой орлоготой байх боломжийг асар ихээр хязгаарлаж амьжиргааны тогтвортой эх үүсвэр болж чаддаггүй. Ингэснээрээ тухайн АXT хүн энэ чиглэлээрээ дагнан ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах боломжийг олгож чадахгүй байна.

Тийм ч учраас АXT-ын ажлыг насны хувьд харьцангуй залуу оюутан болон дөнгөж сургууль төгссөн хүмүүс хийх нь түгээмэл байгаа бөгөөд эдгээр залуучууд тодорхой хугацааны дараа (2-5 жил) өөр тогтвортой ажил хийх амьдралын шаардлаганд захирагдах хандлага зонхилж байна. Сүүлийн үед шинээр түрэн орж ирж байгаа уул уурхайн салбар эдгээр хүмүүсийн дунд түгээмэл сонголт болоод байна.

Ур чадварын дутагдалтай байдал. Хэдийгээр Монгол улсад АЖ ын чиглэлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд нэлээдгүй байгаа боловч чухам яг АXT хүнд хэрэгтэй үндсэн шаардлага болох ур чадварыг хөгжүүлэх тал дээр хангалттай сургалт болон дадлагын ажилууд явагдахгүй байна.

АXT-ын ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах үндсэн шалгууруудыг бүрэн дүүрэн үнэлээгүй байгаа байдлаас болоод ямар нэгэн гадны хэл эзэмшсэн л бол АXT гэсэн өрөөсгөл ойлголт одоо хүртэл зарим нэг АЖ байгуулагууд дотор байсаар байна.

Дээрх үндсэн шалтгаануудын улмаас өнөөгийн АXT нар мэргэжлийн гэх тодотгол авах боломж нь бүрдээгүй байна гэж үзэж байна. Гэтэл эдгээр АXT нар мэргэжлийн байх зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Тэгвэл мэргэжлийн байх энэ шалгуурыг хэрхэн хангах вэ?

  • Сургах, давтан сургалт явуулах
  • Аяллын аль нэг төрлөөр мэргэшүүлэн бэлтгэх
  • Мэргэжлийн индекстэй болгох
  • Мэргэжлийн хариуцлага, ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлж өгөх.
  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх. Үүнд: даатгал, хөдөлмөр хамгаалалт,
  • ОУ-н жишигт нийцсэн стандарт зэрэглэл тогтоож, цалин хөлсний доод хэмжээг нь санал болгох.

Mongolian Tour guides

Дээрх зүйлийг хэрэгжүүлж чадсанаар АХТ-н ажлын нэр хүнд өснө, эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, цаашилбал үндэсний төдийгүй олон улсын хэмжээний АXT, аялалын ахлагч болж чадна. Жишээ нь Дундад Ази, Санкт-Петербург- УБ-р дамжин Бээжин, цаашаа Төвд хүртэл жуулчин авч явж байгаа монгол хөтчүүд байна.

Энэ саналыг ажил хэрэг болгоход МАЖХТХ нь ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

❖ Тус хөтөчийн холбоог үүсгэн байгуулж өнөөг хүртэл авч яваа хүмүүс маань Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн (WFTGA) сургалтанд хамрагдаж ОУ стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу АXT бэлдэх сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн, энэ салбартаа 15 аас дээш жил тогтвортой ажилласан мэргэжлийн баг байгаа.

❖ Сүүлийн 10 жилийн турш хот, хөдөөгүй АXT ын ур чадвар олгох сургалтыг хувь хүмүүс, төрийн болон хувийн АЖ байгууллагууд мөн түүнчлэн ОУ ын байгууллагуудад явуулж өндөр үнэлгээ авсан үр дүн нь амьдрал дээр батлагдаж байгаагийн нэг тод жишээ гэвэл өнөөдөдр АXT ын ажилыг амжилттайгаар хийж байгаа хүмүүсийн дунд манай төгсөгчид нэлээдгүй хувь эзлэн оршиж байна.

Энэ тал дээр төрийн зүгээс бодлого зохицуулалт болоод удирдлагаар хангаж, АЖ ын байгууллагууд хамтран ажиллан дээр нь санхүүгийн дэмжлэг бололцоогоор хангасан тохиолдолд МАЖХТХ өнгөрсөн жилүүдийн туршлага ололт амжилтан дээрээ тулгуурлан олон улсын стандартад нийцсэн сургалтыг явуулах бүрэн боломжтой байгаа гэдгээ энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсэж байна.

Б.Ишбалжир

СУРГАГЧ БАГШ А.БЯМБАДОРЖ

Byambaa tour guide trainer

Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр аялал жуулчлалын салбарт 1996 оноос хөтөч-тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн хөтөч-тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн сургалтанд хамрагдаж Мэргэжлийн хөтөч-тайлбарлагч, Мэргэжлийн хөтөч-тайлбарлагчийн сургагч мэргэжил эзэмшсэн.

Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч-багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцдог. 2002 оноос эхлэн National Geographics (АНУ), BBC, “Tribe” цуврал нэвтрүүлэг (Англи улс), PBS, “Travels to the Edge with Art Wolfe” цуврал нэвтрүүлэг (АНУ), АНЭУ улсын үндэсний телевиз, Бразил улсын үндэсний телевиз, NPR үндэсний радио (АНУ), Conde Nast Traveler сэтгүүл (АНУ), National Geographic Magazine сэтгүүл (АНУ) зэрэг дэлхийн томоохон медиа байгууллагуудаас гадна мэргэжлийн зурагчидтай хамтран ажилласан.

2014 оноос эхлэн АНУ-ын Netflix компаний бүтээл болох Marco Polo Series цуврал киноны Монгол талын соёлын зөвлөхөөр ажиллаад байна.

2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ М.НАРАНГЭРЭЛ

Narangerel tour guide trainer

Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр  аялал жуулчлалын салбарт 2001 оноос Газарчин дээд сургуулийн бизнесийн эрх зүй, аялал жуулчлалын эрх зүй, зочид буудлын эрх зүй зэрэг хичээлийг заан ажлын гараагаа эхэлсэн .

2003 оноос Монголын Аялал Жуулчлалын Холбооны дэргэдэх сургалтын төвийн менежерээр ажиллах хугацаандаа анхны хөтөч-тайлбарлагчийн сургалтаа зохион байгуулсан.

2005 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны менежерээр  одоог хүртэл ажиллаж байна.

Тэрээр тус салбарт хөтөч тайлбарлагчийн сургалтаас гадна 2003 оноос хойш тасралтгүй   USAID –TCI төсөлд гэр баазын сургагч багш, Mercy Corps – Говийн санаачлага, Хөдөөгийн агро бизнесийг дэмжих хөтөлбөр, USA-Итгэл сангийн  орон нутгийн зөвлөхөөр ажиллан аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд болон нутгийн иргэдэд зориулсан олон удаагийн сургалт семинарыг зохион байгуулсан сургагч багш юм.

2012 онд Байгаль Орчин , Аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА

TULGA TOUR GUIDE TRAINER

 

Монгол Улсын Их сургуулийг “Аялал жуулчлал-газарзүйн менежер”ээр 1998 онд төгссөн. Английн Лондон хот, АНУ-ын Орландо хотод “Амралтын газар болон аялал жуулчлалын менежмент”ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба 1997 онд “Нүхт тур” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн.

Аялал жуулчлалын салбарт 1997-2001 он “Нүхт тур” компаны аяллын хөтөч-тайлбарлагч, аяллын менежерээр , 2001-2003 онд  “Номин  тур” компаны аяллын менежер, 2003 онд USAID-TCI төслийн аялал жуулчлал хариуцсан ажилтан, 2004 оноос “Номадик трэйлс” ХХК байгуулан одоог хүртэл ажиллаж байна.

О.Тулга нь “Номин тур” компанид ажиллаж байхдаа дотоодын аялагчдыг гадаадад аялуулах ажлыг санаачлан эхлүүлж  байсан бөгөөд АНУ –ын ОУХА ийн дэргэдэх “Өрсөлдөх чадварын санаачлага” төслөөс зохион байгуулсан сургагч багшийн сургалтуудыг амжилттай төгсөн 2003 оноос МХТХолбоог үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр тасралтгүй ажиллаж байна.

Сургагч багшийн гэрчилгээ:

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Нийгэмлэгийн Холбоо / WFTGA / ны сургагч багш, ТУЗ ын гишүүн Айрос , Росс нарын USAID –TCI – МАЖХолбоотой хамтран зохион байгуулсан “ Аяллын хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”
  • АНУ ын Уулын авиралтын холбооны ТУЗ гишүүн Маркын удирдан зохион байгуулсан “ Уулын аяллын хөтөч бэлтгэх сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн дэд захирал Алан Сафаригийн удирдсан “ Жуулчны гэр баазын сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн захирал Мишель Морганы удирдсан “ Жуулчны жолооч нарыг бэлтгэх сургагч багш”

2009 онд АНУ ын баримтат киноны оскар хэмээн нэрлэгддэг “Sundance” кино наадмаас гран при шагнал авсан “The Horse Boy” баримтат кино, / ном / ны  Монгол дахь аяллыг амжилттай удирдан зохион байгуулсан ба Монгол орны байгаль, аж ахуй тэр дундаа Монгол дахь олон ястны бөө мөргөлийн зан үйлийг дэлхий нийтэд таниулсан чухал үйл явдал болсон.

2012 онд Байгаль Орчин , Аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.


 

СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ

Munkhoo tour guide trainer

1994 онд Дүрслэх Урлагийн Коллежийг Уран дарханы мэргэжлээр , 1997 онд СУИС ийг Гоёл чимэглэлийн дизайнер , 1999 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтийг Бизнесийн удирдлагын арга зүйч , 2011 онд АНУ  ын Өмнөд Дакота мужийн Easton Archery Academy master instructor, 2014 онд МУИС ийг Эксперименталь Археологич мэргэжлээр магистрын зэрэг авсан.

Ажлын  туршлага:

  • 2001 оноос загас  хамгаалах “ Open eye “ нийгэмлэгийн тэргүүн,
  • 2004 оноос “ Соён “ студийн захирал, 2008 оноос Монголын Үндэсний Сурын холбооны тэргүүлэгч,
  • 2009 оноос Монголын талбайн харваачдын холбооны тэргүүн,
  • 2015 оноос МУИС ийн Археологи-антропологийн тэнхимд эрдэмтэн судлаачаар, 2016 оноос Монголын Үндэсний Музейд эрдэм шинжилгээний ажилтанаар, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тус тус ажиллаж байна.

Уран бүтээл:

  • 2007 онд УБ хот “Монгол тарвага үзэсгэлэн” фото зургийн бие даасан үзэсгэлэн
  • 2008 онд УБ хот Уран зургийн галлерейд Монголын Үндэсний сурын холбоотой хамтарсан “Монгод нум сум” фото зургийн болоод биет үзмэрийн үзэсгэлэн
  • 2009 онд Ногоон суваг телевизтэй хамтарсан ” Экологийн хүйтэн дайн “ фото зургийн үзэсгэлэн
  • 2010 онд Байгалийн түүхийн музейтэй хамтарсан”Монгол тарвага “ -2 эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэн
  • 2016 онд Монголын Үндэсний Музей, ШУА ын Түүх, Археологийн хүрээлэнгүүдтэй хамтарсан “ Монголчуудын өв соёл, Монгол нум 3000 жил “ түүхэн үзэсгэлэнг зохион байгуулсан.

Гавьяа шагнал:

  • 2008 онд “Дэлхийн Амьтны Эрхийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн 2008 оны     “Амьтанд Ээлтэй Хүн” өргөмжлөл
  • 2008 онд Гамма агентлагийн сурвалжлагч Ц. Батзориг агсны нэрэмжит     “Оны шилдэг гэрэл зураг 2008” уралдааны тэргүүн байр.
  • 2009 онд Биеийн Тамир Спортын Хорооны “Спортын Алдар” алтан медаль.
  • 2013 оны Монголын Байт Харвааны Холбооны “Indoor” ангилалд улсын аварга
  • 2014 онд Дэлхийн Байт Харвааны “Asian Grand Prix 2014” наадмын хүрэл медаль.
  • 2015 онд МҮСХХ-ноос Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Холч     харваа” тэмцээний аварга