All Posts By

mptga

СУРГАГЧ БАГШ Б.ИШБАЛЖИР

Ishee tour guide

Музейн арга зүйч-Аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжлээр Соёлын дээд сургуулийг 1996-2000 онд суралцаж төгссөн.

2000 оноос хөтөч тайлбарлагчын ажлыг тасралтгүй хийж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ ын аялал жуулчлалын Geographic Expeditions компаны аялалын ахлагчаар ажиллаж мөн улсын болон олон улсын чанартай аялалуудад зохион байгуулагчаар оролцож байсан туршлагатай.

2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа. Холбооны дэргэдэх сургалтын төвийн зүгээс зохион байгуулсан сургалтуудад багшлахын зэрэгцээ орон нутгийн хөтөч нарт зориулсан сургалтанд сургагч багшаар оролцож мөн хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл олгох шалгалтанд шүүгч багшаар оролцож байсан.

2012 онд Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан. Мөн Хөтөч тайлбарлагчдын холбооны шилдэг сургагч багш, Geographic Expeditions компаны шилдэг аялалын ахлагчаар 2 удаа шалгарч байсан.

СУРГАГЧ БАГШ -Э.ОРХОН

ORHON TOUR GUIDE TRAINER

Франц улсын Ла Рошэл их сургуулийн Олон Улсын Харилцаа,  Индонез-Малайз судлалаар 2012 онд суралцаж төгссөн.

2013 онд Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны сургалтанд хамрагдсан. 2013 оноос одоог хүртэл Ар Монгол Трэвэл ххк-д Ерөнхий Менежерийн ажлыг гүйцэтгэж байна.

2014 оноос эхлэн Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны франц хэлтэй хөтөч-тайлбарлагчийг хариуцсан сургагч-багшаар ажиллаж байна.

.

СУРГАГЧ БАГШ – Я.ГАНТӨМӨР

Timur tour guide trainer

2001 оноос “Жуулчин”, “Монголиа Треккин” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж  гараагаа эхэлсэн.

2001-2007 онд “Happy Camel “ компанид  аяллын хөтөч тайлбарлагч , менежер , захирал

2007 оноос одоог хүртэл “Intrepid Travel”, “Peak Adventure”, “Bike Asia” зэрэг олон улсын аяллын компаний аяллын ахлагчаар ажиллаж байна.

2010 онд “Mongolia Trails” компанийг үүсгэн байгуулсан.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багшаар 2010 оноос эхлэн багшилж байгаа.

Мөн 2009 оноос хойш жил бүр “Intrepid Trave”l ийн сургагч багшаар ажиллаж байна.

СУРГАГЧ БАГШ- А.БАТБАЯР

BATRBAYAR TOUR GUIDE TRAINER

1995 онд анхныхаа жуулчныг дагуулан баруун Монголоор 1 сар аялж ирээд Аялал жуулчлалын  салбарт ажиллахаар шийдсэн.

Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2000 оноос “Номадс Турс энд Экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежер, 2005-2015 оны хооронд “Монголиа Экспедишнс” компаний ерөнхий менежерээр тус тус ажиллаж байгаад 2015 онд “Монгол Треккинг” аяллын компанийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

2000-2002 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын нийгэмлэг( WFTGA ) ээс USAID-TCI төслөөс хамтран зохион байгуулсан “ Мэргэжлийн Хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”ийн хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ авсан.

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцож орчуулагч, зохион байгуулагч хийж байсан ба тухайлбал Венецийн олон улсын 63 дахь наадмаас “Ирээдүйн алтан арслан “ шагнал хүртсэн “Хадаг “ кинонд 2-р туслах найруулагчаар ажиллаж байсан.

2012 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайдын тушаалаар “ Аялал жуулчлалын тэргүүний ажилтан “ тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ- С.АЛДАРХИШИГ

Aldraa tour guide trainer

1999 оноос Аялал жуулчлалын  салбарт ажиллаж эхэлсэн.

“Хархорин экспедишнс”,  “Номадс турс энд экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежерээр ажиллаж байсан ба 2004 оноос “Монголиа Экспедишнс ” компанийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Адал явдалт аяллын төрөл болох Уулын дугуй , Уулын авиралтын чиглэлээр мэргэшсэн. “Mongolia bike challenge” олон улсын тэмцээнийг зохион байгуулагч.

“Монголын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч”, Газар зүйн магистр.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багшаар 2006 эхлэн одоог хүртэл ажиллаж байна.

2011 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайдын тушаалаар “ Аялал жуулчлалын тэргүүний ажилтан “ тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ-Б.МӨНХБАТ

Munhbat tour guide

2005 онд Цэрэн турс компанид хөтөч орчуулагчаар ажиллаж, аялал жуулчлалын салбар дахь гараагаа эхэлсэн. ХУИС-ийг 2007 онд англи хэлний багш мэргэжлээр төгссөн.

2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны Хөтчийн техник, анхан шатны мэдлэг сургалтыг дүүргэснээс хойш Номадик экспедишнз Монголиа, Монголиа экспедишнз, Бат тур, Нью жуулчин, Степ Номад компаниудад аяллын хөтөч орчуулагчаар, 2013 оноос АНУ-ын Overseas Adventure Travel компанид аяллын тур лидерээ р ажиллаж байна.

2006 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын холбооны “Өсөх ирээдүйтэй аяллын хөтөч”,

2009 онд Номадик экспедишнз компанийн “Оны шилдэг хөтөч”,

2009 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын холбооны /тухайн үеийн нэршлээр/ “Оны шилдэг аяллын хөтөч”,

2014, 2015 онуудад Overseas Adventure Travel компанийн “Оны шилдэг тур лидер” – р тус тус шалгарч байсан.

СУРГАГЧ БАГШ-Б.ЭНХ-АМАР

Монгол улсын их сургуулийг  2007 онд Испани хэл, орон судлалын мэргэжлээр бакалавр, 2012 онд СЭЗДС  ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны Хөтчийн техник, анхан шатны мэдлэг сургалтыг дүүргэснээс хойш Монголиан вэйз, Бат тур, Номадик жөнис, Жуулчин, Нью жуулчин, Номадик трэйлс, Aктив адвенчэр турс  зэрэг компанид аяллын хөтөч орчуулагчаар, 2012 оноос Wind of Mongolia компанид Аяллын менежерээр ажиллаж байна.

2003 болон 2016 онуудад Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль,

2010 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын Холбооны “Оны шилдэг аяллын хөтөч” өргөмжлөл,

2007 онд Монгол Улсын Их Сургуулийн “Шилдэг оюутан” медаль тус тус хүртсэн

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Сургалтын хөтөлбөрийн онцлог

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг / WFTGA / ээс боловсруулсан сургалтын хөтөлбөртэй бөгөөд энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн ЦОГЦ хөтөлбөр юм.
  • Сургагч багш нар нь Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг / WFTGA / ийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг төгссөн бөгөөд аялал жуулчлалын салбарт хөтөч-тайлбарлагчаар 17-с дээш жил ажиллаж байгаа туршлагатай , хариуцлагатай хамт олноос бүрдсэн.
  • Онолын мэдлэгийг 50-60% ийн бодит дадлага хичээлүүдээр батжуулдаг.
  • Сургалтын хөтөлбөр нэг нэгнээсээ уялдан гардаг, хоорондоо харилцан хамаарал бүхий шаталсан модулиар явагддаг.
  • Сургалтанд оролцогчидыг урьдчилан хийсэн ярилцлагын үндсэн дээр шалгаруулж авдаг бөгөөд энэ нь сургалтыг илүү үр дүнтэй болгодог.
  • Сургалтанд оролцогчдын 90 орчим хувь нь шууд ажлын байртай болох санал хүлээн авдаг.
  • Сургалтанд оролцогч нар МХТХолбооны гишүүн болохыг хүсвэл эхний жилийн гишүүний төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж холбооны зүгээс зохион байгуулж байгаа аливаа хөтөлбөр арга хэмжээ, уралдаан тэмцээн, нийгэм соёл, хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох боломжтой болдог.
  • Сургалтанд оролцогчдын судалгаанаас / 2006 оноос хойш / харахад хөгжилтэй, найрсаг, хүнлэг, ХАМТ ОЛОН болж олон жил нөхөрлөж аялал жуулчлалын салбарт хамтдаа ажиллаж, сурч, хөгждөг.
  • Хувь хүний хувьд амьдралд нь хэрэг болох олон чухал ур чадварыг эзэмшиж, туршлага олж авдаг.
  • Өөрийгөө нээж чаддаг. Илтгэх урлаг, биеэ авч явах байдал зэрэгт суралцдаг.
Mongolian tour guide training

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны Тэргүүн & ТУЗ дарга Т.Баянжаргалан – “Грийн бридж тур” захирал
  2. Удирдах зөвлөлийн гишүүн : Д.Ариунаа – “Boojum expeditions” захирал
  3. Удирдах зөвлөлийн гишүүн : О.Тулга – “ Nomadic Trails” захирал, tour leader
  4. Удирдах зөвлөлийн гишүүн: Я.Гантөмөр – “Mongolia trails” захирал tour leader
  5. Удирдах зөвлөлийн гишүүн: А.Батбаяр – “Mongolia Trekking” захирал ,tour leader
  6. Удирдах зөвлөлийн гишүүн: А.Бямбадорж – Tour leader
  7. Удирдах зөвлөлийн гишүүн: Х.Сугар –“ Mongolian ways” аяллын менежер
  8. Гүйцэтгэх захирал: Б.Ишбалжир – “Mongol khan expeditions” -захирал, tour leader
  9. Ажлын алба: М.Нарангэрэл – “Nomadic trails” аяллын менежер
  10. Ажлын алба : Б.Мөнхбат – tour leader
  11. Ажлын алба : Э.Орхон – “Ар монгол трэвэл”  аяллын менежер

ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО

Тус холбоо нь 2003 оны 11 сарын 24 ний өдөр МУ-ын Хууль зүйн яамнаас  “Аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагчдын холбоо” төрийн бус байгууллагын гэрчилгээ авсанаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 01 сарын 11 ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо” ГҮТББ / УБД 9072010091 ; РД 8197601 / хэмээн нэрээ өөрчилсөн билээ.

Mongolia Tour GuidesЗорилго:

Монгол улсын аялал жуулчлалын салбарт мэргэшсэн хүний нөөцийн нэгдсэн тогтолцоог бий болгохын тулд аяллын хөтөч тайлбарлагч нарыг эгнээндээ нэгтгэж гишүүнчлэлд хамруулан тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь туслан , тогтвортой ажлын байраар хангагдахад нь дэмжлэг үзүүлдэг загвар холбоо болон ажиллана.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Гишүүдийнхээ хууль ёсны нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг гуравдагч байгууллага , хувь хүний өмнө төлөөлөх
  • Гишүүддээ мэдлэг ур чадвар олгох, тэднийг мэргэшүүлэх, сургах, чиглүүлэх
  • Гишүүдээ ажлын байраар зуучлах ба ажил олгогч тур операторуудтай нягт хамтран ажиллах
  • Гишүүдээ аялал жуулчлалын салбарын мэдээллээр хангах
  • Аялал жуулчлалын салбарын хэмжээнд мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарын нэр хүндийг өсгөх ажлыг сурталчлах
  • Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарыг урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох
  • Аялал жуулчлалын салбарын хэмжээнд хүний нөөцийн чиглэлээр үлгэр жишээ байгууллагын тогтолцоог бий болгох
  • Аялал жуулчлалын эрх зүйн баримтуудад тусгагдсан аливаа стандарт , зэрэглэлийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа нийт хүмүүсийн статистик тоо судалгааг жил бүр тогтмол гарган олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байршуулах
  • Өөрийн үйл ажиллагааны тайлан , санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнах

Хэрхэн богино хугацаанд “Сайн Хөтөч-Тайлбарлагч” болох вэ?

Хэрхэн богино хугацаанд сайн хөтөч тайлбарлагч болох вэ?

Жил бүрийн урин дулаан цаг ирэхэд хотын гудамжинд гадны жуулчдыг дагуулан алхаж яваа Аяллын хөтөч тайлбарлагч нартай элбэг тааралддаг. Тэгвэл хэрхэн тэдэн шиг өөртөө итгэлтэй өөрийн орныг тайлбарлан таниулж , эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялж, дэлхийд гайхагдсан нүүдэлчин ахуйгаа сурталчлах вэ?

Тэгвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?

  1. Жуулчид ямар замаар Монгол улсад ирдэг вэ?

 

 

 

Аяллын маршрутыг албан ёсны эрхтэй тур оператор байгууллагуудаас худалдан авсан ЖУУЛЧИД

 

Үүргэвчээ үүрэн хамгийн хямд зардлаар аялах сонирхолтой ирсэн    ЖУУЛЧИД

/guest house / аас аялал худалдан авдаг.

Бизнес, албан уулзалт, хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдааны шугамаар ирсэн  ЖУУЛЧИД

/ байгууллага өөрсдөө зохион байгуулдаг/

♦♦♦

  1.  Аяллын хөтөч тайлбарлагч (АХТ ) болоход юуг анхаарах  хэрэгтэй вэ?  

  • Гадаад хэлний мэдлэг дунд болон дунджаас дээгүүр байх
  • Монгол орны талаарх ерөнхий мэдлэг сайтай байна.
  • Аяллыг маршрутын дагуу зохион байгуулан аваад явахад зориулсан ур чадвар эзэмшсэн байх.
  • Мэргэшсэн , тусгай аялалд явах ур чадвар / уулын авиралт, уулын дугуй, морин аялал, шувуу цэцэг ажиглах гэх мэт /
  • Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ур чадвартай байх.

♦♦♦

  1. АХТ болох ур чадвартай болохын тулд энэ бүхнийг хаанаас олж авч болох вэ?

  • Гадаад хэлний сургалтын төвүүд + өөрөө сурах бичиг , сиди , интернэтийн видео хичээл
  • Монгол орны талаарх гарсан ном зохиол, эрдэмтдийн бүтээл , шинжлэх ухааны ололтуудыг сурталчилсан дэлгэцийн баримтат бүтээл, нэвтрүүлэг
  • Богино хугацаанд ур чадвар олгодог мэргэжлийн сургалтын төвүүдэд сурах
  • МУЗН, Яаралтай тусламжийн нийгэмлэгээс зохион байгуулдаг шаталсан сургалтанд суух

 

♦♦♦

  1. Хэрхэн ажилд орох вэ?

  • Жил бүрийн өвөл, хаврын цагт аялал жуулчлалын (тур операторууд ) компанууд тухайн жилд ажиллуулах АХТ ын ажлын байрны зарлалыг гарган бүртгэл явуулна.
  • Бүртгүүлсэн хүмүүстэй АХТ ийн гадаад хэлний мэдлэгийн түвшин, биеэ авч явах байдал, ерөнхий мэдлэгийн хүрээ зэргийг нь үнэлэх ярилцлага хийнэ.
  • АХТ ийг сонгон ажиллах гэрээ байгуулна.

♦♦♦

  1. Аяллын компаныхаа онцлогт тохируулан нэмэлт сургалтуудад хамрагдана.

  • Адал явдалт аяллаар дагнасан компаниудад ажиллахаар бол ерөнхий ур чадвар дээр түлхүү эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгчийн ахисан шатны сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай болдог.

 

  • Мөн ихэнх компани аялал эхлэхээс өмнө өөрийн компанийн бодлого, үйл ажиллагааны онцлогт тохируулсан богино хэмжээний сургалтуудыг дотроо зохион байгуулдаг.

 

♦♦♦

  1. Ажлын үр дүн, цалин урамшуулал

  • Орон орноос ирсэн жуулчид сайн үйлчилсэн АХТ тайгаа найз нөхдийн холбоо тогтоож чаддаг.
  • Өөрийн ерөнхий мэдлэгийн хүрээ байнга дээшилдэг.
  • Хэлний ур чадвар сайжирдаг.
  • Харилцааны өндөр ур чадвартай болдог.
  • Аливаа зүйлийг зохион байгуулах ур чадвартай болдог.
  • Нэг зуны турш 12 хоногтой 6 аялалд явахад дунджаар (25 usd*12*6 ) 1800 usd ийн цалин авдаг байна.

♦♦♦

Та бүхэнд амжилт хүсье.

Илүү дэлгэрэнгүйг:

♦♦♦