Category

СУРГАГЧ БАГШ

СУРГАГЧ БАГШ А.БЯМБАДОРЖ

Byambaa tour guide trainer

Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр аялал жуулчлалын салбарт 1996 оноос хөтөч-тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн хөтөч-тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн сургалтанд хамрагдаж Мэргэжлийн хөтөч-тайлбарлагч, Мэргэжлийн хөтөч-тайлбарлагчийн сургагч мэргэжил эзэмшсэн.

Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч-багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцдог. 2002 оноос эхлэн National Geographics (АНУ), BBC, “Tribe” цуврал нэвтрүүлэг (Англи улс), PBS, “Travels to the Edge with Art Wolfe” цуврал нэвтрүүлэг (АНУ), АНЭУ улсын үндэсний телевиз, Бразил улсын үндэсний телевиз, NPR үндэсний радио (АНУ), Conde Nast Traveler сэтгүүл (АНУ), National Geographic Magazine сэтгүүл (АНУ) зэрэг дэлхийн томоохон медиа байгууллагуудаас гадна мэргэжлийн зурагчидтай хамтран ажилласан.

2014 оноос эхлэн АНУ-ын Netflix компаний бүтээл болох Marco Polo Series цуврал киноны Монгол талын соёлын зөвлөхөөр ажиллаад байна.

2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ М.НАРАНГЭРЭЛ

Narangerel tour guide trainer

Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр  аялал жуулчлалын салбарт 2001 оноос Газарчин дээд сургуулийн бизнесийн эрх зүй, аялал жуулчлалын эрх зүй, зочид буудлын эрх зүй зэрэг хичээлийг заан ажлын гараагаа эхэлсэн .

2003 оноос Монголын Аялал Жуулчлалын Холбооны дэргэдэх сургалтын төвийн менежерээр ажиллах хугацаандаа анхны хөтөч-тайлбарлагчийн сургалтаа зохион байгуулсан.

2005 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны менежерээр  одоог хүртэл ажиллаж байна.

Тэрээр тус салбарт хөтөч тайлбарлагчийн сургалтаас гадна 2003 оноос хойш тасралтгүй   USAID –TCI төсөлд гэр баазын сургагч багш, Mercy Corps – Говийн санаачлага, Хөдөөгийн агро бизнесийг дэмжих хөтөлбөр, USA-Итгэл сангийн  орон нутгийн зөвлөхөөр ажиллан аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд болон нутгийн иргэдэд зориулсан олон удаагийн сургалт семинарыг зохион байгуулсан сургагч багш юм.

2012 онд Байгаль Орчин , Аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА

TULGA TOUR GUIDE TRAINER

 

Монгол Улсын Их сургуулийг “Аялал жуулчлал-газарзүйн менежер”ээр 1998 онд төгссөн. Английн Лондон хот, АНУ-ын Орландо хотод “Амралтын газар болон аялал жуулчлалын менежмент”ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба 1997 онд “Нүхт тур” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн.

Аялал жуулчлалын салбарт 1997-2001 он “Нүхт тур” компаны аяллын хөтөч-тайлбарлагч, аяллын менежерээр , 2001-2003 онд  “Номин  тур” компаны аяллын менежер, 2003 онд USAID-TCI төслийн аялал жуулчлал хариуцсан ажилтан, 2004 оноос “Номадик трэйлс” ХХК байгуулан одоог хүртэл ажиллаж байна.

О.Тулга нь “Номин тур” компанид ажиллаж байхдаа дотоодын аялагчдыг гадаадад аялуулах ажлыг санаачлан эхлүүлж  байсан бөгөөд АНУ –ын ОУХА ийн дэргэдэх “Өрсөлдөх чадварын санаачлага” төслөөс зохион байгуулсан сургагч багшийн сургалтуудыг амжилттай төгсөн 2003 оноос МХТХолбоог үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр тасралтгүй ажиллаж байна.

Сургагч багшийн гэрчилгээ:

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Нийгэмлэгийн Холбоо / WFTGA / ны сургагч багш, ТУЗ ын гишүүн Айрос , Росс нарын USAID –TCI – МАЖХолбоотой хамтран зохион байгуулсан “ Аяллын хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”
  • АНУ ын Уулын авиралтын холбооны ТУЗ гишүүн Маркын удирдан зохион байгуулсан “ Уулын аяллын хөтөч бэлтгэх сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн дэд захирал Алан Сафаригийн удирдсан “ Жуулчны гэр баазын сургагч багш”
  • АНУ-ын ОУХА-TCI – Төслийн захирал Мишель Морганы удирдсан “ Жуулчны жолооч нарыг бэлтгэх сургагч багш”

2009 онд АНУ ын баримтат киноны оскар хэмээн нэрлэгддэг “Sundance” кино наадмаас гран при шагнал авсан “The Horse Boy” баримтат кино, / ном / ны  Монгол дахь аяллыг амжилттай удирдан зохион байгуулсан ба Монгол орны байгаль, аж ахуй тэр дундаа Монгол дахь олон ястны бөө мөргөлийн зан үйлийг дэлхий нийтэд таниулсан чухал үйл явдал болсон.

2012 онд Байгаль Орчин , Аялал жуулчлалын сайдын тушаалаар “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.


 

СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ

Munkhoo tour guide trainer

1994 онд Дүрслэх Урлагийн Коллежийг Уран дарханы мэргэжлээр , 1997 онд СУИС ийг Гоёл чимэглэлийн дизайнер , 1999 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтийг Бизнесийн удирдлагын арга зүйч , 2011 онд АНУ  ын Өмнөд Дакота мужийн Easton Archery Academy master instructor, 2014 онд МУИС ийг Эксперименталь Археологич мэргэжлээр магистрын зэрэг авсан.

Ажлын  туршлага:

  • 2001 оноос загас  хамгаалах “ Open eye “ нийгэмлэгийн тэргүүн,
  • 2004 оноос “ Соён “ студийн захирал, 2008 оноос Монголын Үндэсний Сурын холбооны тэргүүлэгч,
  • 2009 оноос Монголын талбайн харваачдын холбооны тэргүүн,
  • 2015 оноос МУИС ийн Археологи-антропологийн тэнхимд эрдэмтэн судлаачаар, 2016 оноос Монголын Үндэсний Музейд эрдэм шинжилгээний ажилтанаар, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тус тус ажиллаж байна.

Уран бүтээл:

  • 2007 онд УБ хот “Монгол тарвага үзэсгэлэн” фото зургийн бие даасан үзэсгэлэн
  • 2008 онд УБ хот Уран зургийн галлерейд Монголын Үндэсний сурын холбоотой хамтарсан “Монгод нум сум” фото зургийн болоод биет үзмэрийн үзэсгэлэн
  • 2009 онд Ногоон суваг телевизтэй хамтарсан ” Экологийн хүйтэн дайн “ фото зургийн үзэсгэлэн
  • 2010 онд Байгалийн түүхийн музейтэй хамтарсан”Монгол тарвага “ -2 эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэн
  • 2016 онд Монголын Үндэсний Музей, ШУА ын Түүх, Археологийн хүрээлэнгүүдтэй хамтарсан “ Монголчуудын өв соёл, Монгол нум 3000 жил “ түүхэн үзэсгэлэнг зохион байгуулсан.

Гавьяа шагнал:

  • 2008 онд “Дэлхийн Амьтны Эрхийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн 2008 оны     “Амьтанд Ээлтэй Хүн” өргөмжлөл
  • 2008 онд Гамма агентлагийн сурвалжлагч Ц. Батзориг агсны нэрэмжит     “Оны шилдэг гэрэл зураг 2008” уралдааны тэргүүн байр.
  • 2009 онд Биеийн Тамир Спортын Хорооны “Спортын Алдар” алтан медаль.
  • 2013 оны Монголын Байт Харвааны Холбооны “Indoor” ангилалд улсын аварга
  • 2014 онд Дэлхийн Байт Харвааны “Asian Grand Prix 2014” наадмын хүрэл медаль.
  • 2015 онд МҮСХХ-ноос Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Холч     харваа” тэмцээний аварга

 

СУРГАГЧ БАГШ Б.ИШБАЛЖИР

Ishee tour guide

Музейн арга зүйч-Аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжлээр Соёлын дээд сургуулийг 1996-2000 онд суралцаж төгссөн.

2000 оноос хөтөч тайлбарлагчын ажлыг тасралтгүй хийж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ ын аялал жуулчлалын Geographic Expeditions компаны аялалын ахлагчаар ажиллаж мөн улсын болон олон улсын чанартай аялалуудад зохион байгуулагчаар оролцож байсан туршлагатай.

2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа. Холбооны дэргэдэх сургалтын төвийн зүгээс зохион байгуулсан сургалтуудад багшлахын зэрэгцээ орон нутгийн хөтөч нарт зориулсан сургалтанд сургагч багшаар оролцож мөн хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл олгох шалгалтанд шүүгч багшаар оролцож байсан.

2012 онд Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан. Мөн Хөтөч тайлбарлагчдын холбооны шилдэг сургагч багш, Geographic Expeditions компаны шилдэг аялалын ахлагчаар 2 удаа шалгарч байсан.

СУРГАГЧ БАГШ -Э.ОРХОН

ORHON TOUR GUIDE TRAINER

Франц улсын Ла Рошэл их сургуулийн Олон Улсын Харилцаа,  Индонез-Малайз судлалаар 2012 онд суралцаж төгссөн.

2013 онд Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны сургалтанд хамрагдсан. 2013 оноос одоог хүртэл Ар Монгол Трэвэл ххк-д Ерөнхий Менежерийн ажлыг гүйцэтгэж байна.

2014 оноос эхлэн Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны франц хэлтэй хөтөч-тайлбарлагчийг хариуцсан сургагч-багшаар ажиллаж байна.

.

СУРГАГЧ БАГШ – Я.ГАНТӨМӨР

Timur tour guide trainer

2001 оноос “Жуулчин”, “Монголиа Треккин” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж  гараагаа эхэлсэн.

2001-2007 онд “Happy Camel “ компанид  аяллын хөтөч тайлбарлагч , менежер , захирал

2007 оноос одоог хүртэл “Intrepid Travel”, “Peak Adventure”, “Bike Asia” зэрэг олон улсын аяллын компаний аяллын ахлагчаар ажиллаж байна.

2010 онд “Mongolia Trails” компанийг үүсгэн байгуулсан.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багшаар 2010 оноос эхлэн багшилж байгаа.

Мөн 2009 оноос хойш жил бүр “Intrepid Trave”l ийн сургагч багшаар ажиллаж байна.

СУРГАГЧ БАГШ- А.БАТБАЯР

BATRBAYAR TOUR GUIDE TRAINER

1995 онд анхныхаа жуулчныг дагуулан баруун Монголоор 1 сар аялж ирээд Аялал жуулчлалын  салбарт ажиллахаар шийдсэн.

Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2000 оноос “Номадс Турс энд Экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежер, 2005-2015 оны хооронд “Монголиа Экспедишнс” компаний ерөнхий менежерээр тус тус ажиллаж байгаад 2015 онд “Монгол Треккинг” аяллын компанийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

2000-2002 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын нийгэмлэг( WFTGA ) ээс USAID-TCI төслөөс хамтран зохион байгуулсан “ Мэргэжлийн Хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургагч багш”ийн хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ авсан.

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоонд 2003 оноос одоог хүртэл сургагч багшаар ажиллаж байна.

Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцож орчуулагч, зохион байгуулагч хийж байсан ба тухайлбал Венецийн олон улсын 63 дахь наадмаас “Ирээдүйн алтан арслан “ шагнал хүртсэн “Хадаг “ кинонд 2-р туслах найруулагчаар ажиллаж байсан.

2012 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайдын тушаалаар “ Аялал жуулчлалын тэргүүний ажилтан “ тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ- С.АЛДАРХИШИГ

Aldraa tour guide trainer

1999 оноос Аялал жуулчлалын  салбарт ажиллаж эхэлсэн.

“Хархорин экспедишнс”,  “Номадс турс энд экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежерээр ажиллаж байсан ба 2004 оноос “Монголиа Экспедишнс ” компанийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Адал явдалт аяллын төрөл болох Уулын дугуй , Уулын авиралтын чиглэлээр мэргэшсэн. “Mongolia bike challenge” олон улсын тэмцээнийг зохион байгуулагч.

“Монголын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч”, Газар зүйн магистр.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багшаар 2006 эхлэн одоог хүртэл ажиллаж байна.

2011 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайдын тушаалаар “ Аялал жуулчлалын тэргүүний ажилтан “ тэмдгээр шагнагдсан.

СУРГАГЧ БАГШ-Б.МӨНХБАТ

Munhbat tour guide

2005 онд Цэрэн турс компанид хөтөч орчуулагчаар ажиллаж, аялал жуулчлалын салбар дахь гараагаа эхэлсэн. ХУИС-ийг 2007 онд англи хэлний багш мэргэжлээр төгссөн.

2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны Хөтчийн техник, анхан шатны мэдлэг сургалтыг дүүргэснээс хойш Номадик экспедишнз Монголиа, Монголиа экспедишнз, Бат тур, Нью жуулчин, Степ Номад компаниудад аяллын хөтөч орчуулагчаар, 2013 оноос АНУ-ын Overseas Adventure Travel компанид аяллын тур лидерээ р ажиллаж байна.

2006 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын холбооны “Өсөх ирээдүйтэй аяллын хөтөч”,

2009 онд Номадик экспедишнз компанийн “Оны шилдэг хөтөч”,

2009 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын холбооны /тухайн үеийн нэршлээр/ “Оны шилдэг аяллын хөтөч”,

2014, 2015 онуудад Overseas Adventure Travel компанийн “Оны шилдэг тур лидер” – р тус тус шалгарч байсан.

СУРГАГЧ БАГШ-Б.ЭНХ-АМАР

Монгол улсын их сургуулийг  2007 онд Испани хэл, орон судлалын мэргэжлээр бакалавр, 2012 онд СЭЗДС  ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны Хөтчийн техник, анхан шатны мэдлэг сургалтыг дүүргэснээс хойш Монголиан вэйз, Бат тур, Номадик жөнис, Жуулчин, Нью жуулчин, Номадик трэйлс, Aктив адвенчэр турс  зэрэг компанид аяллын хөтөч орчуулагчаар, 2012 оноос Wind of Mongolia компанид Аяллын менежерээр ажиллаж байна.

2003 болон 2016 онуудад Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль,

2010 онд Монголын Хөтөч Тайлбарлагчдын Холбооны “Оны шилдэг аяллын хөтөч” өргөмжлөл,

2007 онд Монгол Улсын Их Сургуулийн “Шилдэг оюутан” медаль тус тус хүртсэн