Category

home

Сургагч багш нарын сургалтын гэрчилгээ гардуулах ёслол

Дэлхийн Хөтөч-Тайлбарлагчийн Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны

Үндэсний Сургагч Багш нарын гэрчилгээ гардуулах ёслол

Тус Хөтөч-Тайлбарлагчдын Холбоо нь 2018 оны 4-р сарын 20- ноос 5 -р сарын 01 хооронд “Дэлхийн Хөтөч тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг” болон “Дэлхийн Банкны дэргэдэх Эдийн Засгийн Экспортыг Дэмжих Төсөл”-ийн хамтаар “Үндэсний Сургагч Багш” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын Үр дүнд:

• WFTGA ийн Монгол Улс дах Үндэсний сургагч багш нар 12 багшид батламж гардуулав

• WFTGA ийн сургагч багш нарын жагсаалтанд байршина.

• WFTGA ийн сургалтын хөтөлбөрийг ашиглах эрх үүснэ.

• Монгол Улсын Аялал Жуулчлалын Салбарт ажиллах аяллын хөтөч тайлбарлагч нар олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу суралцаж, мэдлэг ур чадвараа ахиулна.

• Дэлхийн аялал жуулчлалын салбар дах Монгол Улсын нэр хүнд өснө

• Жуулчдын сэтгэл ханамж өндөр болно

 

2018 оны 11 сарын 02-д УБ хотноо, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-д тухайн сургалтын”Гэрчилгээ гардуулах ёслол”-г зохион байгууллаа.

Тус сургалтанд өөрсдийн өндөр чадвараа гарган багшилсан Сургагч Багш Iris Barry болон Viola Lewis багш нартаа баярлалаа.

Special thanks to our respected Trainers Mrs. Iris Berry and  Mrs. Viola Lewis.

2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА

Tulga photos pic

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА.
ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДОД БАЯР ХҮРГЭЕ!

Сургалтанд хамрагдах эрхээ баталгаажуулахын тулд сургалтын төлбөр болох 300,000 төгрөгийн 50-иас доошгүй хувийг 3 сарын 25-нд багтааж доорх дансанд байршуулна:
• хүлээн авагч банк: Голомт банк
• хүлээн авагчийн нэр: М.Хөтөч тайлбарлагчдын холбоо
• хүлээн авах дансны дугаар: 1105-11-4253

СУРГАЛТ 3 САРЫН 26-НЫ ДАВАА ГАРИГИЙН 18 ЦАГТ ХӨВСГӨЛ ЛЭЙК ЗОЧИД БУУДЛЫН 1101А ТООТ ТАНХИМД ЭХЭЛНЭ.
ЛАВЛАХ УТАС: 9903-0928

Оролцогчдын олонхийн саналаар сургалтын цаг 18:00-21:00 болгосныг анхаарна уу! Баярлалаа

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 -СУРГАЛТЫН МЭДЭЭЛЛҮҮД

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 ЭХЭЛЛЭЭ

ЯРИЛЦЛАГЫН ЗАР

Phone:  8016-6090, 9903-0928

www.mptga.org , info@mptga.org

Address : сбд 1-р хороо с-61 байр / төв шуудангийн урд / 5 орц 3 давхарт 38 тоот

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

1.      ЯРИЛЦЛАГА БОЛОХ ГАЗАР:

СҮХБААТАР ДҮҮРЭГ 8 Р ХОРОО “ХӨВСГӨЛ НУУР” ЗОЧИД БУУДАЛ БУЮУ city tower

11 давхарт 1101 а тоот  – мхтхолбооны сургалтын танхим

 

2.      СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН:

·         2018 ОНЫ 03 САРЫН 25 НЫ 12:00 ЦАГААС

·         www.mptga.org,

·        facebook : МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО – ГРУП БОЛОН ПЭЙЖ ХУУДСАНД ТАВИГДАНА.

 

3.      СУРГАЛТАНД СУУХ СУУДЛАА БАТАЛГААЖУУЛАХ

03 САРЫН 25 ны 12:00 pm  цагаас өмнө сургалтын төлбөрийн 50 иас доошгүй хувийг байршуулснаар баталгаажна.

·         хүлээн авагч банк: Голомт банк

·         хүлээн авагчийн нэр: М.Хөтөч тайлбарлагчдын холбоо

·         хүлээн авах дансны дугаар: 1105-11-4253

ЯРИЛЦЛАГЫН ЦАГИЙН ХУВААРЬ

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 ЯРИЛЦЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

MPTGA logo

ЯРИЛЦЛАГЫН ЗАР

Phone:  8016-6090, 9903-0928

www.mptga.org , info@mptga.org

Address : сбд 1-р хороо с-61 байр / төв шуудангийн урд / 5 орц 3 давхарт 38 тоот

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

1.      ЯРИЛЦЛАГА БОЛОХ ГАЗАР:

CҮХБААТАР ДҮҮРЭГ 8 Р ХОРОО “ХӨВСГӨЛ НУУР” ЗОЧИД БУУДАЛ БУЮУ city tower

11 давхарт 1101 а тоот  – мхтхолбооны сургалтын танхим

 

2.      СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН:

·         2018 ОНЫ 03 САРЫН 25 НЫ 12:00 ЦАГААС

·         www.mptga.org,

·        facebook : МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО – ГРУП БОЛОН ПЭЙЖ ХУУДСАНД ТАВИГДАНА.

 

3.      СУРГАЛТАНД СУУХ СУУДЛАА БАТАЛГААЖУУЛАХ

03 САРЫН 25 ны 12:00 pm  цагаас өмнө сургалтын төлбөрийн 50 иас доошгүй хувийг байршуулснаар баталгаажна.

·         хүлээн авагч банк: Голомт банк

·         хүлээн авагчийн нэр: М.Хөтөч тайлбарлагчдын холбоо

·         хүлээн авах дансны дугаар: 1105-11-4253

СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ 2018

Сургагч багшийн сургалт эхэллээ

 
 
 

       

 

“Хөтөч Тайлбарлагчийг Бэлтгэх Үндэсний Сургагч Багшийг Бэлтгэх Сургалт”

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн санхүүжилт

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны санаачилгаар

Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны эрхтэй

“ Хөтөч тайлбарлагчийг бэлтгэх үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрийг

2018 оны 04 сарын 2-ноос 4 сарын 20 ны хооронд

УБ хотноо зохион байгуулахаар болсон тул тус сургалтанд дараах шалгуурыг хангасан оролцогчдыг бүртгэх гэж байна.

Сургалтыг ДХТХолбоодын нийгэмлэгийн сургагч багш Айрис Барри удирдан явуулна.


Сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдана.

1-р шат :

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны байран дээр 2018 оны 3 сарын 15 наас 3 сарын 22 ныг дуустал сургалтанд оролцохыг хүсэгчдийн баримт бичгийг бүрдүүлж авна.

Үүнд:

  • Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагаа

  • 1 хувь цээж зураг

  • 30 нас хүрсэн байх

  • Дээд боловсролтой байх ба сургуулийн дипломны хуулбар

  • Мэргэжлээрээ буюу аяллын хөтөч тайлбарлагчаар сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх ба харьяалах байгууллагын тодорхойлолт

  • Хөтөч тайлбарлагчийн сургалтанд суусан гэрчилгээний хуулбар

  • Оролцогчид “ Сайн хөтөч тайлбарлагч гэж хэн бэ “ гэсэн сэдвээр 400 үгт багтаан англи хэл дээр бичнэ.

  • Материалыг хүлээн авах газар: Төв шуудангийн замын урд талд с-61 байр 5 орц 3 давхарт 39 тоот Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авна

2-р шат:

3 сарын 26 ДБЭДТөсөл , МХТХолбоо нь ирсэн анкет болон эссэг үндэслэн 20 хүнийг сонгож авна.

3-р шат :

3-р сарын 27-28 нд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн сургагч багш сонгогдсон оролцогчдоос 12 хүнийг ярилцлагын аргаар эцэслэн сонгож авна.


  • СУРГАЛТ: 4 сарын 2 ноос 4 сарын 19 нийг дуустал явагдана.

  • Сургалтын үргэлжлэх цаг : 09:00-17:00

  • Сургалт явагдах газар : Сити Тауэр 11 давхарт 1101 а

  • Сургалтанд оролцогчид сургалтын эцэст шалгалт өгч WFTGA ийн МУ дах үндэсний сургагч багш гэсэн гэрчилгээг авна.

Холбоо барих утас : 9903-0928

info@mptga.orgwww.mptga.org

 

ANNOUNCEMENT on

TRAIN THE “NATIONAL TRAINER FOR TOUR GUIDES ” WORKSHOP

FUNDED & INITIATED BY

WORLD BANK EXPORT DEVELOPMENT PROJECT & MONGOLIAN PROFESSIONAL TOUR GUIDES ASSOCIATION

 WFTGA TRAINER : IRIS BARRY


Date: 2-20 ApriL

Where: City Tower 11th floor, #1101, Ulaanbaatar

3 phases of selection process of the training:

Phase 1:

Following documentations needed to be delivered to office of Mongolian Professional Tour Guides Association address of: Sukhbaatar District, Chinggis Avenue, building C61, 3rd floor #39, Ulaanbaatar 15160; (in front of Central Post Office) in working hours (10:00-17:00) until 22 March 2018.

  • Mongolian ID reference

  • 3×4 picture

  • 30 year old and over

  • Bachelor Degree in related section

  • Has to have constant working experience minimum of 5 year. References needed to bring from organizations

  • Copy of Certificate of Tour Guides Training

  • Candidates need to write and essay of ” Who is good Tour Guide” in 400 words in English

Phase 2:

World Bank Export Development Project and Mongolian Professional Tour Guides  will select 20 people out of all applicants in  26th March 2018

Phase 3:

Trainer of World Federation of Tour Guides Association will interview candidates and select 12 participants only in 27; 28 March.


  • Training workshop will hold between 2-19 April 2018

  • Training Hour: 09:00-17:00

  • Venue: 11th Floor #1101,  City Tower – in front of Khuvgul Lake Hotel

  • Successful participants will receive WFTGA “National Trainer Certification” after the exams

Contact number : 9903-0928

info@mptga.orgwww.mptga.org

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНА УУ? АЛЬ ЭСВЭЛ ЖУУЛЧНЫ “ҮРГЭЭЛГЭНД” ЯВАХ ГЭЖ БАЙНА УУ?

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНА УУ? АЛЬ ЭСВЭЛ ЖУУЛЧДЫН “ҮРГЭЭЛГЭНД” ЯВАХ ГЭЖ БАЙНА УУ?

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

Салбарын нэг эгч надаас дээрх асуултыг асуулаа.  Миний бие энэ салбарт ажиллаад 17 хон жил болж байгаа ч тууштай сургалтын хэсэгт ажиллаа. Ингээд Аяллын хөтөч тайлбарлагч / АХТ / ажиллах сонирхолтой байгаа эсвэл ажиллаж байгаа хирнээ нэг л болж өгөхгүй байгаа хүмүүст хэрэг болох болов уу гээд дараах зүйлсийг бичлээ.

Та АХТ аар  ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ?

Таны гадаад хэлний ур чадвар 

Харамсалтай нь ихэнх гайдууд маань хамгийн чухал энэ үзүүлэлтийг орхигдуулдаг. Мэргэжлийн сургалт явуулах газрын хамгийн эхний шалгуур бол хэлний ур чадварыг нь тогтоон сургалтын явцад сайжрах хандлага байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй юм. Олон улсын сургалтын стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хэл дээр хийгддэг  дадлага хичээлүүдэд оролцоход таны гадаад хэлний үгийн баялаг дунд болон дунджаас дээгүүр түвшинд байх хэрэгтэй юм. Шинээр гайд болох хүсэлтэй хүмүүсийн дунд дүрэм болон бичгийн ур чадвартаа арай илүү мөртлөө ЯРИХ, олны өмнө гарах тал дээр бүрэг ичимхий , өөртөө итгэлгүй байдалтай байдаг нь ажиглагддаг. Энэ бол маш богино хугацаанд өөрчлөгддөг тул үүнээс санаа зовох хэрэггүй юм. Зарим нь бас хэт энгийн үгээр яриад сурсан байдаг ба энэ ч бас явцын дунд цэгцэрдэг. Гадаад хэлний ур чадвараа  эхлээд сайжруулах нь үр дүнтэй.

Таны ерөнхий мэдлэгийн түвшин

Эх орноо төлөөлөх гэж байгаа гээд дотроо бодоод үз дээ. Жаахан түгшүүртэй байдаг. Учир нь та урьд нь дандаа энэ бүхнийг хийж байгаагүйн дээр магадгүй таны мэдээлэл мэдлэг болж бэхжээгүй ч байж болох юм. Энэ бол хэлний мэдлэгээ сайжруулахын хажууд бас харьцангуй хялбар, арга зам ихтэй. Тухайлбал та өөрийн эх орныхоо талаар баталгаатай эх сурвалжтай түүх, соёл, шинжлэх ухаан, шашин, ахуй амьдралын онцлог бүхий ном сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, баримтат кино, нэвтрүүлэг зэргийг системтэйгээр цуглуулан өөрийн болгож эхлэх хэрэгтэй. Өөрийгөө тухайн зүйлийн талаар ЯРЬЖ байгаагаар , тухайн үйл явдалд ОРОЛЦОЖ байгаагаар, яг дэргэд нь байгаагаар ТӨСӨӨЛЖ чадвал ЯАНАА гэх айдасгүйгээр цэгцтэй бэлдэж болдог. Энэ ерөнхий мэдлэгийн талаарх сургалтанд сууж бас болно. Гэхдээ энэ нь тухайн ярих сэдвийн чинь талаар чиглүүлэх мэдээлэл өгөх сургалтууд байдаг бөгөөд хэдхэн цагийн мэдээлэлд ханаж болохгүй юм. Ихэнх гайдууд ЧИГЛҮҮЛЭХ сургалтанд суусныгаа гайдын сургалтанд суучихлаа гэж эндүүрээд байдаг. Нүүдлийн ахуйгаа ойлгохгүйгээр ямар ч тайлбар чинь урагш ахихгүй. Тэгдэг ингэдэг биш.  Яагаад гэдгийг л МЭДЭЭЛЛЭЭД өнгөрөх биш МЭДРҮҮЛЭЭД буцаавал сайн.

 

Таны харилцааны ур чадвар

Аялал жуулчлалын бизнес бол үйлчилгээний салбарт хамрагддаг ба нийтлэг байх ёстой ур чадварууд дээр таны хир зэрэг логик сэтгэлгээтэй, зан төлөвийн хувьд уян хатан, шийдвэр гаргах , нийтэч, хамгийн гол нь хүлээцтэй байж чадахаас шалтгаалан нэмэлт характеруудыг шаардаж байдаг. Энэ нь хүн бүр адилгүй гэсэн зарчим дээр үндэслэдэг ба та олон орны өөр өөр газар өсөж торнисон, боловсрол эзэмшсэн, шашин шүтлэгийн хувьд ч , амьдралыг үзэх үзлийн хувьд ч  тэс өөр хүмүүсээс ирэх аливаа нэгэн ҮЙЛДЭЛД мэргэжлийн зөв хандлага гаргах ур чадвар эзэмшсэн байхыг танаас шаарддаг амаргүй бизнес юм. Энэ бүхнийг өөртөө цогцлоохын тулд энэ бизнесийн амин гол зарчмуудыг мөрддөг мэргэжлийн чиг хандлагатай байх явдал юм. Энэ бол бизнес , энэ бол ажил хэрэг гэж ач холбогдол өгөх. Хэлний чадвараа дээшлүүлж байгаа туршилтын газар биш гэрээтэй, хариуцлагатай, хүний амь нас хариуцаж сайхан аялуулсныхаа төлөө цалин авч байгаа хөдөлмөрийн харилцаа шүү дээ. “Хэн сайн үйлчилнэ тэр ажлын байртай”

Таны судалгаа болон эргэцүүлэл дүгнэлт хийх чадвар

Өөрийн үйлчлүүлэгчээ урьдчилан судлах нь ажлын 50 % ийг шууд хөнгөлдөг. Ингэхийн тулд жуулчдын сэтгэл зүйг судлах тандах, ажиглалт хийх, энэ чиглэлийг чөлөөт цагаараа байнга судлаж байх хэрэгтэй юм. Тухайн орныг тэр чигээр нь судалдаг л гэхэд болно. Орон орны соёлын ялгаа бол хамгийн их судлах зүйлийн чинь нэг юм. Тэдний алдартай уран зураг, түүхийн бүтээлүүд, үндэсний баатрууд, амьдралын хэв маяг зэрэг нь голчлон сонгодог зохиол, кинонуудаар нь илрэхээс гадна өөрсдөөр нь яриулах ч бас нэг арга юм. Мэдээж бусдыг судлахын зэрэгцээ өөрийнхийгөө бас харьцуулаад явчихбал ч ярих юм олдохгүй байхаас илүүтэйгээр аяллын хоногт нь багтахгүй л их мэдээлэл солилцох боломжтой юм. Мөн аяллын төрлүүдийг их сайн ойлгож зохицох хэрэгтэй юм. Үүргэвчтэй аялалд явж байгаа хүн зохион байгуулалттай багц аялал худалдан авалт хийсэн хүнээс мэдээж ялгаатай. Хөгжиж байгаа орон юмдаа гээд ядмаг үйлчилгээг чинь дуугүй өнгөрөөснийг би болоод байна гэж бодож ихэнх нь СУРАХ, ХӨГЖИХӨӨ зогсоодог.

Таны зохион байгуулах, асуудал шийдвэрлэх ур чадвар

АХТ хүн бол гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, аяллын хөтөлбөрийг гардан зохион байгуулдаг хүн тул аливаа бэрхшээл саадыг даван гарах шийдвэрлэх хэмжээний ур чадвар мэдлэгтэй байх ёстой.  Тэгэхээр компаны засаглалын түвшинд ямар түвшний менежерийн хэмжээнд байна ?  Монголд хийгдэж байгаа ихэнх аяллууд алслагдмал , шуурхай удирдлагаар хангахад хүндрэл ихтэй эрсдэлтэй нөхцөлд явагддаг. Их дээд сургуулийн 1, 2-р курсын оюутан шууд л хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бизнесийн ирээдүйтэй нь холбоотой  шийдвэр гаргах түвшний хүн болж ирж байгаа биз? Гэхдээ сайн хичээнгүй залуус энэ бүхнийг зүтгэлээрээ туулаад гараад ирдэг. Жуулчид нь сэтгэл хангалуун байдаг. Гол нь өөрийнхөө юу хийх гэж байгааг сайн ойлгосон  байхад асуудлыг шийдвэрлэх чадвар хүн бүрт байдаг.

Таны багаар ажиллах ур чадвар

Монгол орны эрс тэс уур амьсгалын хүчин зүйлээс болоод маш богино хугацаанд үндсэн ажлаасаа өөр ажил түр хийж байгаа боловсон хүчинтэй ажиллана. Тэд хариуцлага алдвал түр ажлаа л алдана. Эсвэл өөр компанид очоод орчихно. Компаны удирдлага ложистикийн чиглэлд олон хүн авч ажиллуулах боломж хомс тул бүх зүйл АХТ ийн ур чадвараас шалтгаална. Нэг ёсондоо богино хугацаанд баг болгож ажиллуулах үүргийг хир сайн биелүүлснээс ажлын үр дүн гарна. Ганцаарчилсан тоглолт байхгүй. Зуны туршид нэг багтайгаа байх боломж  хомс тул чамайг мэргэжилдээ хир сайн бэ гэдгээс чинь бусдын хүндлэл, хүлээн зөвшөөрөлт ирнэ. Чи үлгэр жишээ, асуудлыг урьдчилан харах чадвартай байхгүй л бол цаг барихгүй байх, үгэнд чинь орохгүй байх зэрэг дарамтууд ирж эхэлдэг. Бөөн үл ойлголцол болоод жуулчнаа халамжилж чадахгүй буцаана. Багийн тоглолт, дүрэмд суралцах шаардлагатай болж ирнэ.

Таны хувийн зохион байгуулалт

Жуулчны улиралд эрт босож, цагтаа унтаж, өвдөхгүй, ачаалал даадаг байхыг чамаас шаардана. Та аяллын улирал эхэлмэгц яваад хаагдахад бууна гэж тооцвол дор хаяж 80 хоног гэрээсээ хол байна. Янз бүрийн газруудаар байнгын явуулын байхад чиний эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэр чинь асуудалгүй байхаас гадна. Энэ ажлыг эхлэхээс өмнө хир сайн бэлдэж чадна төдий чинээ эрсдэл бага гарна. Эрүүл мэнд, боловсрол, цаг барих, биеэ сайхан авч явахыг аялал эхлэхээс өмнө бэлдсэн байх. Унших судлах, үзэх харах зүйлсийнхээ талаар баримжаа гаргаж судална. Аялалд явж байх зуур тэмдэглэл хөтлөх, мэдэхгүй зүйлээ өөрийн болгож авах зэргээс бусдыг бусад саруудад төлөвлөж хийж сурна.

Таны ажлаа ойлгосон байдал

Ихэнх хүмүүс Аяллын Хөтөч Тайлбарлагчийг урт нэрнээс нь болоод юмуу, анх тэгэж дуудаад сурсандаа ч тийм юмуу ОРЧУУЛАГЧ гэж дууддаг. Энэ нь шууд энэ хүний ажил үүргийг хязгаарладаг. Орчуулга л хийгээд байх юм. Тайлбарлах таниулах, зохион байгуулах, мэдээлэл өгөх зэргийг балартуулсан энэ нэр томьёог компаниуд ашиглахаа болих хэрэгтэй юм. Хийх ажил үүргийн талаар нэгд нэгэнгүй тайлбарлаж өгдөг газрууд цөөн байгаагаас ихэнхдээ сургалтанд суусан гэхээр нь мэдэх байх гэсэн найдлага тавиад аялалд гаргадаг. Аялал эхлэхээс өмнө, аяллын явцад, аяллын төгсгөлд гэсэн үндсэн зарчимаар ажлаа төлөвлөхөөс л бүх зүйл эхэлнэ. Сургалтаар энийг нарийн хуваарилаж зааж чиглүүлж өгдөг. Орц технологийг нь хүртэл. Яг л үсчин болох гэж байгаа хүнд яаж хайч самаа барихыг заадаг шиг. Сураагүй хүнээс үр ямар үр дүн гарах нь ойлгомжтой юм.

Дээрхээс харахад энэ бүхэн хийхэд хэцүү санагдаж байгаа ч олон олон залуус эдгээр зүйлсэд суралцан эх орноо төлөөлөн ажилласаар л байгаа билээ. Аяллын хөтөч тайлбарлагч бол өндөр ур чадвар бүхий мэргэжил бөгөөд та үүнийг мэргэжлийн сургалтанд хамрагдсанаар олж авах бүрэн боломжтой юм.

Мөн та сургалтанд хамрагдсаны үр дүнд “ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ” чадвар  гэж хамгийн чухал хандлагаа та сэрээх болно. Та “би чадахгүй байх” гэхээсээ илүү би эндээс юуг сурч болох талаар сайн бодож үзээрэй. Богино хугацаанд өндөр цалинтай ачаалалтай ажиллах хэдий ч таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж аливаа бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэгч болон төлөвшдөг ба дэлхий даяар тархсан найз нөхдийн сүлжээнээс гадна  өөрийн эх орныг хайрлах, бахдах, хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй болсноо мэдэрнэ.

Амжилт хүсье та бүхэндээ,

Хүндэтгэсэн:

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ

“ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ”-МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ 

Tulga photos for Ishee's blog

Сүүлийн үед АЖ салбар доройтлоо хумигдлаа гэдэг яриа их гарах боллоо. Олны үг ортой гэдэг яах аргагүй АЖ аас олох орлого хаана хаанаа багасаад байна. Энэ байдал юунаас болоод байна. Статистик харахаар Монголд ойролцоогоор жил болгон 100-110 мянган жуулчин АЖ ын зорилгоор ирж байгаа тоо гардаг бөгөөд энэ тоо сүүлийн үед төдийлөн буураагүй байдаг. Тэгвэл энэ салбарынхан маань яагаад АЖ хумигдлаа багаслаа гээд байна вэ?

  • Уул уурхай дагасан эдийн засгийн огцом өсөлт дотоодын инфляцийг хөөрөгдөж үүнийг дагаад Монгол орон зорих газрын хувьд үнэтэй destination болсон.
  • Уул уурхайн салбарлуу АЖ-н боловсон хүчин ихээр шилжин орж байна.
  • Улс орны эдийн засагт дорвитой орлого оруулдаггүй хувиараа аялагчид буюу бидний нэрлэж заншсан үүргэвчний аялагчдийн тоо нэмэгдэж харин зохион байгуулалттай аялагчдын тоо өсөөгүй харин ч буурсан.

Үүргэвчний гэж нэрлээд байгаа аялал нь өөрөө сөрөг нөлөө ихтэй.

❖Эдийн засгийн үр өгөөж багатай

❖Байгаль орчинд сөрег нөлөөтэй

❖Уламжлалт соёл ахуйд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй

АЖ-г салбарын хэмжээнд дээш нь татах шаардлага байна. Яагаад:

❖ АЖ бол нөхөн сэргээгдэх баялаг байхад харин уул уурхай шавхагдах баялаг

❖ Монгол орон одоо хүртэл дэлхийн зах зээл дээр танигдаж амжаагүй шинэ орон шинэ АЖ ын зорих газар. Өөрөөр хэлвэл Монгол дэлхийн хэмжээнд танигдаад эхэлвэл Монголд аялах жуулчин хангалттай байна гэсэн үг. Ялангуяа дэлхийн АЖ ын зах зээл уламжлалт жуулчлалаас аль болохоор зайлсхийж шинэлэг орон зай шинэ зорих газрыг идэвхитэйгээр хайж байгаа өнөөгийн энэ цаг үед энэ боломж улам илүү бодитойгоор оршиж байна.

❖ АЖ өөрөө Монгол орныг эерэгээр сурталчлах маш сайн сурталчилгаа болж өгдөг.

❖ Энэ салбарт одоо ажиллаж амьдралаа тэтгэж яваа цөөнгүй тооны хүмүүс байгаа бөгөөд тэд нар цаашдаа энэ салбартаа ажиллаж амьдралаа аваад явах зүй ёсны шаардлага байна.

За тэгвэл энэ салбараа яаж өөд нь татах вэ?

Бидний зүгээс хамгийн түрүүнд мэргэжлийн боловсон хүчнээ нэн даруй анхааралдаа авах цаг болсон гэж үзэж байна. Та бүхэн бодож байж магадгүй дэд бүтэцээ яах билээ, гадаад зах зээл дээрх сурталчилгаа юу болох юм эдгээр зүйлс чинь чухал шүүдээ гэж. Бид ч гэсэн үүнийг үгүйсгээгүй гэхдээ энэ талын ажилууд эдийн засгийн хөгжлөө дагаад тодорхой хэмжээнд шийдэгдээд явчихна.

Харин манай салбарын боловсон хүчний асуудлыг бид одооноос дорвитойгоор ярилцаж, бодлого барьж шийдвэрлэхгүй бол оройтох гээд байна. Тэр дундаа хөтөч-тайлбарлагч нар. Аливаа нэгэн улс орныг зорин ирж байгаа жуулчидад хамгийн ихээр ойртож нүүр тулан ажилладаг хүн бол яахын аргагүй аялалын хөтөч-тайлбарлагч (XT) юм. XT ын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хандлагаас тухайн аялалын амжилт шууд шалтгаалж байдаг. Сайн XT хүн аялалын үед тохиолдох аливаа нэгэн саад бэрхшээлийг адал явдал буюу adventure болгон хувиргаж эерэг сэтгэгдэл үлдээх чадвартай байхад саар нэгэн нь энгийн нэг стандарт аялалыг хар дарсан зүүд мэт болгон нураасан тохиолдолууд цөөнгүй байгаа. АЖ ын компаниудын асар их хүч хөрөнгө, цаг хугацаа заран байж олж ирсэн жуулчдад бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар хүргэн, тухайн нэгэн байгууллагаа цаашлаад Монгол сайхан эх орноо төлөөлөн буй энэ XT гэдэг хүмүүс маань өнөөдөр ямархуу түвшинд байна вэ?

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд XT аар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхийг насны хувьд маш залуу, дөнгөж их дээд сургууль төгссөн болон эсвэл оюутан хүмүүс зонхилж байна. Яахав эдгээр XT аар ажиллаж байгаа хүмүүст давуу талууд бас бий:

❖ Эрч хүчтэй: Ялангуяа идэвхитэй хэлбэрээр амарч аялж яваа жуулчдын хувьд энэ чанар ихээхэн нийлэмжтэй байдаг.

❖ Өөдрөг:

❖Сэтгэлгээний чөлөөт байдал: Харьцангуй төлөвшиж байгаа оюун ухаан гэдэг талаасаа аливаа юманд илүү нээлттэй хандах чөлөөтэйгээр сэтгэх нь тухайн зүйлсийг ямар нэг зүйлд хязгаарлагдалгүйгээр харах боломжийг олгодог.

Гэхдээ эдгээр XT нарын дунд нийтлэг ажиглагдаж байгаа дараах сул талууд давамгайлаад байна. Үүнд:

  • Мэдлэг хангалттай бус
  • Түүх, газар зүй, археологи, палентологи гэх мэтийн ерөнхий эрдмийн мэдлэг хангалттай бус байдгаас жуулчидад хүргэж байгаа мэдээлэл нь үнэн зов, оновчтой, баримттай бөгөөд сонирхолтой байж чаддаггүй.
  • Монголын уламжлалт ахуй, нүүдлийн соёл иргэншлийн талаарх мэдлэг дулимаг үүнээс үүдэж Монгол ахуй, зан заншлаа бүрэн ойлгуулж чадахгүй байх тэр ч байтугай андуу ташаа мэдээлэл өгөх байдал ажиглагддаг.
  • Мэргэжлийн ур чадвар бүрэлдээгүй
  • Өөрт байгаа мэдээллээ бусдад зов, оновчтой, хүртээмжтэй өгөөжтэй хэлбэрээр хүргэх XT ын үндсэн ур чадвар дутмаг, үүнд XT ьш зохистой хувцаслалт гадаад үзэмжээс авхуулаад дуу хоолой, нүдний харц харилцаа, биеийн дохио зангаа гэх мэт ур чадварууд дутагдалтай байдаг.
  • Амьдралын хар ухаан суугаагүй

Аялалын явцад зайлшгүй удирдан зохион байгуулагч байх шаардлага XT ын хувьд гардаг бөгөөд нас залуу амьдралын туршлага багатай XT ын хувьд энэ тал дээр туршлага дутах арга ухаан эвээр шийдэх ёстой асуудалд учир дутагдалтай хандах зарим тохиолдолд огт мэдрэхгүй байх зэрэг асуудлууд гардаг.

Дээрх сул талуудыг бий болгож байгаа хүчин зүйлсэд дараах нөхцөл байдлууд нөлөөлж байна гэж үзэж байна.

Монгол орны хувьд аялал жуулчлал нь улирлын шинж чанартай байдаг бөгөөд зуны гуравхан сараар хязгаарлагдаж байдаг. Энэхүү богино хугацааны улирал нь XT тогтвортой ажлын байр, тогтвортой орлоготой байх боломжийг асар ихээр хязгаарлаж амьжиргааны тогтвортой эх үүсвэр болж чаддаггүй. Ингэснээрээ тухайн XT хүн энэ чиглэлээрээ дагнан ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах боломжийг олгож чадахгүй байна.

Тийм ч учраас XT ын ажлыг насны хувьд харьцангуй залуу оюутан болон дөнгөж сургууль төгссөн хүмүүс хийх нь түгээмэл байгаа бөгөөд эдгээр залуучууд тодорхой хугацааны дараа (2-5 жил) өөр тогтвортой ажил хийх амьдралын шаардлаганд захирагдах хандлага зонхилж байна. Сүүлийн үед шинээр түрэн орж ирж байгаа уул уурхайн салбар эдгээр хүмүүсийн дунд түгээмэл сонголт болоод байна.

Ур чадварын дутагдалтай байдал. Хэдийгээр Монгол улсад АЖ ын чиглэлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд нэлээдгүй байгаа боловч чухам яг XT хүнд хэрэгтэй үндсэн шаардлага болох ур чадварыг хөгжүүлэх тал дээр хангалттай сургалт болон дадлагын ажилууд явагдахгүй байна.

XT ын ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах үндсэн шалгууруудыг бүрэн дүүрэн үнэлээгүй байгаа байдлаас болоод ямар нэгэн гадны хэл эзэмшсэн л бол XT гэсэн өрөөсгөл ойлголт одоо хүртэл зарим нэг АЖ байгуулагууд дотор байсаар байна.

Дээрх үндсэн шалтгаануудын улмаас өнөөгийн XT нар мэргэжлийн гэх тодотгол авах боломж нь бүрдээгүй байна гэж үзэж байна. Гэтэл эдгээр XT нар мэргэжлийн байх зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Тэгвэл мэргэжлийн байх энэ шалгуурыг хэрхэн хангах вэ?

  • Сургах, давтан сургалт явуулах
  • Аяллын аль нэг төрлөөр мэргэшүүлэн бэлтгэх
  • Мэргэжлийн индекстэй болгох
  • Мэргэжлийн хариуцлага, ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлж өгөх.
  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх. Үүнд: даатгал, хөдөлмөр хамгаалалт,
  • ОУ-н жишигт нийцсэн стандарт зэрэглэл тогтоож, цалин хөлсний доод хэмжээг нь санал болгох.

Mongolian Tour guides

Дээрх зүйлийг хэрэгжүүлж чадсанаар ХТ-н ажлын нэр хүнд өснө, эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, цаашилбал үндэсний төдийгүй олон улсын хэмжээний XT, аялалын ахлагч болж чадна. Жишээ нь Дундад Ази, Санкт-Петербург- УБ-р дамжин Бээжин, цаашаа Төвд хүртэл жуулчин авч явж байгаа монгол хөтчүүд байна.

Энэ саналыг ажил хэрэг болгоход МАЖХТХ нь ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

❖ Тус хөтөчийн холбоог үүсгэн байгуулж өнөөг хүртэл авч яваа хүмүүс маань Дэлхийн Хөтөч-Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн (WFTGA) сургалтанд хамрагдаж ОУ стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу XT бэлдэх сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн, энэ салбартаа 15 аас дээш жил тогтвортой ажилласан мэргэжлийн баг байгаа.

❖ Сүүлийн 10 жилийн турш хот, хөдөөгүй XT ын ур чадвар олгох сургалтыг хувь хүмүүс, төрийн болон хувийн АЖ байгууллагууд мөн түүнчлэн ОУ ын байгууллагуудад явуулж өндөр үнэлгээ авсан үр дүн нь амьдрал дээр батлагдаж байгаагийн нэг тод жишээ гэвэл өнөөдөдр XT ын ажилыг амжилттайгаар хийж байгаа хүмүүсийн дунд манай төгсөгчид нэлээдгүй хувь эзлэн оршиж байна.

Энэ тал дээр төрийн зүгээс бодлого зохицуулалт болоод удирдлагаар хангаж, АЖ ын байгууллагууд хамтран ажиллан дээр нь санхүүгийн дэмжлэг бололцоогоор хангасан тохиолдолд МАЖХТХ өнгөрсөн жилүүдийн туршлага ололт амжилтан дээрээ тулгуурлан олон улсын стандартад нийцсэн сургалтыг явуулах бүрэн боломжтой байгаа гэдгээ энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсэж байна.

Б.Ишбалжир

Хэрхэн богино хугацаанд “Сайн Хөтөч-Тайлбарлагч” болох вэ?

Хэрхэн богино хугацаанд сайн хөтөч тайлбарлагч болох вэ?

Жил бүрийн урин дулаан цаг ирэхэд хотын гудамжинд гадны жуулчдыг дагуулан алхаж яваа Аяллын хөтөч тайлбарлагч нартай элбэг тааралддаг. Тэгвэл хэрхэн тэдэн шиг өөртөө итгэлтэй өөрийн орныг тайлбарлан таниулж , эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялж, дэлхийд гайхагдсан нүүдэлчин ахуйгаа сурталчлах вэ?

Тэгвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?

  1. Жуулчид ямар замаар Монгол улсад ирдэг вэ?

 

 

 

Аяллын маршрутыг албан ёсны эрхтэй тур оператор байгууллагуудаас худалдан авсан ЖУУЛЧИД

 

Үүргэвчээ үүрэн хамгийн хямд зардлаар аялах сонирхолтой ирсэн    ЖУУЛЧИД

/guest house / аас аялал худалдан авдаг.

Бизнес, албан уулзалт, хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдааны шугамаар ирсэн  ЖУУЛЧИД

/ байгууллага өөрсдөө зохион байгуулдаг/

♦♦♦

  1.  Аяллын хөтөч тайлбарлагч (АХТ ) болоход юуг анхаарах  хэрэгтэй вэ?  

  • Гадаад хэлний мэдлэг дунд болон дунджаас дээгүүр байх
  • Монгол орны талаарх ерөнхий мэдлэг сайтай байна.
  • Аяллыг маршрутын дагуу зохион байгуулан аваад явахад зориулсан ур чадвар эзэмшсэн байх.
  • Мэргэшсэн , тусгай аялалд явах ур чадвар / уулын авиралт, уулын дугуй, морин аялал, шувуу цэцэг ажиглах гэх мэт /
  • Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ур чадвартай байх.

♦♦♦

  1. АХТ болох ур чадвартай болохын тулд энэ бүхнийг хаанаас олж авч болох вэ?

  • Гадаад хэлний сургалтын төвүүд + өөрөө сурах бичиг , сиди , интернэтийн видео хичээл
  • Монгол орны талаарх гарсан ном зохиол, эрдэмтдийн бүтээл , шинжлэх ухааны ололтуудыг сурталчилсан дэлгэцийн баримтат бүтээл, нэвтрүүлэг
  • Богино хугацаанд ур чадвар олгодог мэргэжлийн сургалтын төвүүдэд сурах
  • МУЗН, Яаралтай тусламжийн нийгэмлэгээс зохион байгуулдаг шаталсан сургалтанд суух

 

♦♦♦

  1. Хэрхэн ажилд орох вэ?

  • Жил бүрийн өвөл, хаврын цагт аялал жуулчлалын (тур операторууд ) компанууд тухайн жилд ажиллуулах АХТ ын ажлын байрны зарлалыг гарган бүртгэл явуулна.
  • Бүртгүүлсэн хүмүүстэй АХТ ийн гадаад хэлний мэдлэгийн түвшин, биеэ авч явах байдал, ерөнхий мэдлэгийн хүрээ зэргийг нь үнэлэх ярилцлага хийнэ.
  • АХТ ийг сонгон ажиллах гэрээ байгуулна.

♦♦♦

  1. Аяллын компаныхаа онцлогт тохируулан нэмэлт сургалтуудад хамрагдана.

  • Адал явдалт аяллаар дагнасан компаниудад ажиллахаар бол ерөнхий ур чадвар дээр түлхүү эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгчийн ахисан шатны сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай болдог.

 

  • Мөн ихэнх компани аялал эхлэхээс өмнө өөрийн компанийн бодлого, үйл ажиллагааны онцлогт тохируулсан богино хэмжээний сургалтуудыг дотроо зохион байгуулдаг.

 

♦♦♦

  1. Ажлын үр дүн, цалин урамшуулал

  • Орон орноос ирсэн жуулчид сайн үйлчилсэн АХТ тайгаа найз нөхдийн холбоо тогтоож чаддаг.
  • Өөрийн ерөнхий мэдлэгийн хүрээ байнга дээшилдэг.
  • Хэлний ур чадвар сайжирдаг.
  • Харилцааны өндөр ур чадвартай болдог.
  • Аливаа зүйлийг зохион байгуулах ур чадвартай болдог.
  • Нэг зуны турш 12 хоногтой 6 аялалд явахад дунджаар (25 usd*12*6 ) 1800 usd ийн цалин авдаг байна.

♦♦♦

Та бүхэнд амжилт хүсье.

Илүү дэлгэрэнгүйг:

♦♦♦