Category

Uncategorized

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган 2018

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган 2018

🗓⏰ 2018 оны 11 сарын 23 өдрийн 12:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулганы чуулах газар:

“Бишрэлт Зочид Буудал”

хурлын танхим

Чуулганы тухай:

🏵Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэгч Травэл Хаб Монголиа компани хамтран санаачилж буй “Аяллын Хөтөч Тайлбарлагч нарын анхдугаар чуулган”-ыг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Хэрвээ та аяллын хөтчөөр ажилладаг бол тулгардаг олон бэрхшээл, шийдэх олон гарцыг харж байгаа бол хамтдаа хэлэлцэн, мэдээллээ хуваалцаж, нэгдэн чуулахыг уриалж байна.

📕Үйл ажиллагааны урьдчилсан хөтөлбөр

12:00-13:00​​ Бүртгэл
13:00-14:30​ Нээлт,
С.Баясгалан ​​​БОАЖЯ, АЖБЗГ-ын дарга
​​​Т.Баянжаргалан​​ Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны ерөнхийлөгч
​​​Э.Цоморлиг​​​ Трэвел Хаб Монголиа ХХК гүйцэтгэх захирал

Илтгэлийн хэсэг
14:30-14:45
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэргэжилтэн
“Аяллын хөтөч тайлбарлагч нарын талаарх төрийн бодлого”

14:45-15:00
Монголын аялал жуулчлалын холбоо,
Мэргэжилтэн
“Аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагууд, хөтөч тайлбарлагч нарын хөдөлмөрийн харилцаа ба асуудал”

15:00-15:15
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Менежер
– “Монгол улсын болон олон улсын хөтөч тайлбарлагч нарын эрхзүйн орчин, мэргэжлийн шаардлага”
– “МХТХ-ны хийсэн томоохон ажлуудаас”

15:15-15:30
Цагдаагийн Ерөнхий Газар
“Улаанбаатар хотод гарч буй гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил түүнийг бууруулахад хөтөч тайлбарлагч нарын оролцоо”

15:30-15:45
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Мэргэжилтэн
“Хөтөч тайлбарлагч бэлтгэх тур сургалтууд, төрөөс баримтлах бодлогын тухай”

15:45-16:00
Трэвел Хаб Монголиа ХХК
“Хөтөч тайлбарлагч нараас авсан санал асуулгын дүн”

​​16:00-16:30​​ Цайны завсарлага

Хэлэлцүүлгийн хэсэг,

16:30-16:40​​ Спонсор зочид буудлын танилцуулга
16:40-17:40​​ Багуудын хэлэлцүүлэг
17:40-18:00​​ Багуудын шийдэл, танилцуулга, хаалт
Та урьдчилан бүртгүүлж оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Хаан банкны 5041234184 Э.Цоморлиг гээд дансанд НЭР, УТАСНЫ дугаараа бичиж шилжүүлснээр бүртгэл баталгаажих болно.

Мэдлэгжсэн, ур чадвартай аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч болцгооё

📲99098903
📲99191642

Үндсэн Сургагч багш нар

Byambaa tour guide trainer

СУРГАГЧ БАГШ А.БЯМБАДОРЖ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГША.БЯМБАДОРЖ Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр аялал жуулчлалын салбарт 1996 оноос хөтөч-тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн хөтөч-тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн...
Narangerel tour guide trainer

СУРГАГЧ БАГШ М.НАРАНГЭРЭЛ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШМ.НАРАНГЭРЭЛ Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр  аялал жуулчлалын салбарт 2001 оноос Газарчин дээд сургуулийн бизнесийн эрх зүй, аялал жуулчлалын эрх зүй, зочид буудлын эрх зүй зэрэг хичээлийг...
TULGA TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ О.ТУЛГА   Монгол Улсын Их сургуулийг “Аялал жуулчлал-газарзүйн менежер”ээр 1998 онд төгссөн. Английн Лондон хот, АНУ-ын Орландо хотод “Амралтын газар болон аялал жуулчлалын менежмент”ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба...
Munkhoo tour guide trainer

СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ Л.МӨНХӨӨ 1994 онд Дүрслэх Урлагийн Коллежийг Уран дарханы мэргэжлээр , 1997 онд СУИС ийг Гоёл чимэглэлийн дизайнер , 1999 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтийг Бизнесийн удирдлагын арга...
Ishee tour guide

СУРГАГЧ БАГШ Б.ИШБАЛЖИР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШБ.ИШБАЛЖИР Музейн арга зүйч-Аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжлээр Соёлын дээд сургуулийг 1996-2000 онд суралцаж төгссөн. 2000 оноос хөтөч тайлбарлагчын ажлыг тасралтгүй хийж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ ын аялал жуулчлалын...
ORHON TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ -Э.ОРХОН

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШЭ.ОРХОН Франц улсын Ла Рошэл их сургуулийн Олон Улсын Харилцаа,  Индонез-Малайз судлалаар 2012 онд суралцаж төгссөн. 2013 онд Монголын мэргэжлийн хөтөч-тайлбарлагчдын холбооны сургалтанд хамрагдсан. 2013 оноос одоог хүртэл Ар...
Timur tour guide trainer

СУРГАГЧ БАГШ – Я.ГАНТӨМӨР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШЯ.ГАНТӨМӨР 2001 оноос “Жуулчин”, “Монголиа Треккин” компаны аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж  гараагаа эхэлсэн. 2001-2007 онд “Happy Camel “ компанид  аяллын хөтөч тайлбарлагч , менежер , захирал 2007 оноос одоог...
BATRBAYAR TOUR GUIDE TRAINER

СУРГАГЧ БАГШ- А.БАТБАЯР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГША.БАТБАЯР 1995 онд анхныхаа жуулчныг дагуулан баруун Монголоор 1 сар аялж ирээд Аялал жуулчлалын  салбарт ажиллахаар шийдсэн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2000 оноос “Номадс Турс энд Экспедишнс” компанид аяллын...
Aldraa tour guide trainer

СУРГАГЧ БАГШ- С.АЛДАРХИШИГ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШС.АЛДАРХИШИГ 1999 оноос Аялал жуулчлалын  салбарт ажиллаж эхэлсэн. “Хархорин экспедишнс”,  “Номадс турс энд экспедишнс” компанид аяллын хөтөч тайлбарлагч, аяллын менежерээр ажиллаж байсан ба 2004 оноос “Монголиа Экспедишнс ” компанийг...
Munhbat tour guide

СУРГАГЧ БАГШ-Б.МӨНХБАТ

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШ 2005 онд Цэрэн турс компанид хөтөч орчуулагчаар ажиллаж, аялал жуулчлалын салбар дахь гараагаа эхэлсэн. ХУИС-ийг 2007 онд англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2006 онд Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын...

СУРГАГЧ БАГШ-Т.БАЯНЖАРГАЛАН

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШТ.БАЯНЖАРГАЛАН 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа

СУРГАГЧ БАГШ-Б.ЭНХ-АМАР

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШБ.ЭНХ-АМГАЛАН Монгол улсын их сургуулийг  2007 онд Испани хэл, орон судлалын мэргэжлээр бакалавр, 2012 онд СЭЗДС  ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2006 онд Монголын мэргэжлийн хөтөч...

СУРГАГЧ БАГШ- Д.АРИУНАА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШД.АРИУНАА 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа.

СУРГАГЧ БАГШ- Х.СУГАРАА

| СУРГАГЧ БАГШ | No Comments
СУРГАГЧ БАГШХ.СУГАРАА 2003 оноос Монголын Хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багшаар тогтмол ажиллаж байгаа.

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

Tulga photos pic

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

ӨДӨРЛӨГ 2018

2018

“ҮНДЭСНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

ӨДӨРЛӨГ

2017 ОНЫ 5 САРЫН 13

MPTGA logo                                                                                     

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Adventure Temple кафены хамт олны зүгээс санаачлан анх удаа

“ҮНДЭСНИЙ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР

-ийг  зохион байгууллаа

“ҮНДЭСНИЙ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ӨДӨР”

Зуны завгүй их ажилдаа гарахын өмнө нэгдэн цугларч нэгэн өдрийг дуу хууртай хөгжилдөн , харилцан санал бодлоо хуваалцан өнгөрүүлэхийг уриалж байна.

 Аяллын Хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа хэн бүхэнд нээлттэй.

 Өдөр: 2017 оны 05 сарын 13 Бямба гариг

 Зохиогдох газар : Гачуурт тосгоны эцсийн буудлаас чанх урагшТуул голын эрэг

 Газар зүйн солбицол : 47*5536,2N107*09*39.8E

 Хураамж : 15000 төгрөг / 2 талын автобус , Өдрийн хоол, Оройн хоол/

 Хувцаслалт: +18 хэмийн дулаан -Энгийн биед эвтэйхэн бас дулаахан

10:00 Автобус Adventure Temple kaфе үүднээс хөдөлнө.

11:00-12:00 Бүртгэл танилцах үйл ажиллагаа 12:00-12:30

Нээлт 12:30-14:00 Өдрийн хоол

14:00-15:30 Хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээн

15:30-16:00 Чөлөөт цаг

16:00-17:00 Хөтөч тайлбарлагч нарт тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

17:00-19:00 Чөлөөт цаг

19:00-20:00 Оройн хоол

20:00-22:00 Үдэшлэг

22:00 УБ руу автобус хөдөлнө.

Холбоо барих утас: 9117-6004, 7710-8802

Жич: Хувийн машинтайгаа очиж болно харин урьдчилан тах аа Adventure temple дээрээс авсан байна.

Бүртгэл : 5 сарын 12 ныг дуустал

“Adventure Temple Cafe” – Баруун 4 зам Рокмоны замын урд талд

ӨӨР БЛОГУУД

Сургагч багш нарын сургалтын гэрчилгээ гардуулах ёслол

| home | No Comments
Дэлхийн Хөтөч-Тайлбарлагчийн Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны Үндэсний Сургагч Багш нарын гэрчилгээ гардуулах ёслол Тус Хөтөч-Тайлбарлагчдын Холбоо нь 2018 оны 4-р сарын 20- ноос 5 -р сарын 01 хооронд "Дэлхийн Хөтөч...
Tulga photos pic

2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА

| home | No Comments
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ “ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ 2018 ОНЫ СУРГАЛТАНД ШАЛГАРСАН...

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 -СУРГАЛТЫН МЭДЭЭЛЛҮҮД

| home | No Comments
ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 ЭХЭЛЛЭЭ ЯРИЛЦЛАГЫН ЗАР Phone:  8016-6090, 9903-0928 www.mptga.org , info@mptga.org Address : сбд 1-р хороо с-61 байр / төв шуудангийн урд / 5 орц 3 давхарт 38...
MPTGA logo

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018 ЯРИЛЦЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

| home | No Comments

ЯРИЛЦЛАГЫН ЗАР Phone:  8016-6090, 9903-0928 www.mptga.org , info@mptga.org Address : сбд 1-р хороо с-61 байр / төв шуудангийн урд / 5 орц 3 давхарт 38 тоот МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН…

ТУР ГАЙДЫН СУРГАЛТ 2018

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРЫН ХОЛБООНООС

“ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ“-ЫГ

16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

 

Сургалтын хугацаа:

  • Бүртгэл : 2018 оны 3 сарын 24 хүртэл
  • Ярилцлага: 2017 оны 03 сарын 24; 25
  • Сургалт : 2018 оны 03 сарын 26 наас 05 сарын 01
  • Гэрчилгээ гардуулах хугацаа: 2018 оны 05 сарын 08

♦ СУРГАГЧ БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА ♦

Сургалтын төлбөр : 300.000 төгрөг

Жич :Тус холбооны сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэсэгчлэн болон бүхлээр нь зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

Холбоо барих:

www.mptga.org

info@mptga.org

phone: 8016 6090

→ ЭНДЭЭС АНКЕТ БӨГЛӨХ ←

Facebook– т бидэнтэй нэгдээрэй

Оршил :

  • Аялал жуулчлалын тухай ойлголт
  • Хөтөч-тайлбарлагчийн ажлын чиг үүрэг, хариуцлага, ёс зүйн дүрэм

 

Ерөнхий мэдлэгийн хүрээнд:

  • Монголын түүхэн үечлэл
  • Археологийн түүхэн ач холбогдолтой олдворуудын тухай
  • Нүүдэлчин ахуйн тухай

Илтгэх урлаг:

  • Тайлбар бэлдэх, төлөвлөх , хүргэх
  • Сандралыг даван туулах арга зам
  • Мэргэжлийн хөтөч-тайлбарлагчийн дуу хоолой, ярианы ур чадварын техник
  • Үгээр дүрслэх техник
  • Музейн тайлбар хийх арга техник
  • Хотын явган аяллын тайлбар хийх арга техник
  • Хөдөлгөөнтэй тээврийн хэрэгсэл дотор тайлбар хийх арга техник

Жуулчдын талаар:

  • Жуулчны санал гомдолтой хэрхэн ажиллах
  • Жуулчныг халамжлах
  • Жуулчны аюулгүй байдлыг хангах
  • Жуулчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх / Анхны тусламж үзүүлэгчийн үнэмлэх олгоно/
  • Орон орны соёлын ялгаа
  • Хийж болох ба болохгүй зүйлс

 

Сургалтын дадлага хичээл :

  • Музей тайлбарлах арга техник (Үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны өвлийн ордон музей, )
  • УБ хотын аялал / Чингис хаан ОУ ын нисэх буудал, Чингисийн талбай, хотын явган аялал )
  • Хээрийн аялал (Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар )

Хээрийн аялал зохион байгуулах ур чадвар: leave no trace

  • Хээрийн отог байгуулах газар сонгох тухай
  • Майхан барих, хураах
  • Хээрийн гал тогоог зохион байгуулах
  • Хээрийн ариун цэврийн байгууламж барих тухай
  • Хог хаягдлыг ангилах тухай
  • Цас мөстэй газар аялах тухай
  • Уулархаг газар аялах тухай
  • Гол мөрөнд аялах тухай
  • Морь болон тэмээн аялал зохион байгуулахад анхаарах зүйлс
  • Газрын зураг, GPS , луужин ашиглах чадвар

Mongolian tour guides

Сургалтын хугацаа:

  • Бүртгэл : 2018 оны 3 сарын 15 хүртэл
  • Ярилцлага: 2017 оны 03 сарын 25 наас 04 сарын 02 хүртэл
  • Сургалт : I үе шат 2018 оны 03 сарын 19 нөөс 04 сарын 01
  • Сургалт : II үе шат 2018 оны 04 сарын 16 наас 05 сарын 06
  • Гэрчилгээ гардуулах хугацаа: 2018 оны 05 сарын 08

♦ СУРГАГЧ БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА ♦

Сургалтын төлбөр : 300.000 төгрөг

Жич :Тус холбооны сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэсэгчлэн болон бүхлээр нь зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

Холбоо барих:

www.mptga.org

info@mptga.org

phone: 8016 6090

→ ЭНДЭЭС АНКЕТ БӨГЛӨХ ←

Бидэнтэй холбогдох

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Сургалтын хөтөлбөрийн онцлог

  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг / WFTGA / ээс боловсруулсан сургалтын хөтөлбөртэй бөгөөд энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн ЦОГЦ хөтөлбөр юм.
  • Сургагч багш нар нь Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг / WFTGA / ийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг төгссөн бөгөөд аялал жуулчлалын салбарт хөтөч-тайлбарлагчаар 17-с дээш жил ажиллаж байгаа туршлагатай , хариуцлагатай хамт олноос бүрдсэн.
  • Онолын мэдлэгийг 50-60% ийн бодит дадлага хичээлүүдээр батжуулдаг.
  • Сургалтын хөтөлбөр нэг нэгнээсээ уялдан гардаг, хоорондоо харилцан хамаарал бүхий шаталсан модулиар явагддаг.
  • Сургалтанд оролцогчидыг урьдчилан хийсэн ярилцлагын үндсэн дээр шалгаруулж авдаг бөгөөд энэ нь сургалтыг илүү үр дүнтэй болгодог.
  • Сургалтанд оролцогчдын 90 орчим хувь нь шууд ажлын байртай болох санал хүлээн авдаг.
  • Сургалтанд оролцогч нар МХТХолбооны гишүүн болохыг хүсвэл эхний жилийн гишүүний төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж холбооны зүгээс зохион байгуулж байгаа аливаа хөтөлбөр арга хэмжээ, уралдаан тэмцээн, нийгэм соёл, хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох боломжтой болдог.
  • Сургалтанд оролцогчдын судалгаанаас / 2006 оноос хойш / харахад хөгжилтэй, найрсаг, хүнлэг, ХАМТ ОЛОН болж олон жил нөхөрлөж аялал жуулчлалын салбарт хамтдаа ажиллаж, сурч, хөгждөг.
  • Хувь хүний хувьд амьдралд нь хэрэг болох олон чухал ур чадварыг эзэмшиж, туршлага олж авдаг.
  • Өөрийгөө нээж чаддаг. Илтгэх урлаг, биеэ авч явах байдал зэрэгт суралцдаг.
Mongolian tour guide training