top of page

Удахгүй болох сургалт болон арга хэмжээнүүд

  • Сургагч багш бэлтгэх сургалт
    Сургагч багш бэлтгэх сургалт
    11-р сарын 10. Да
    Монголын Үндэсний Музей
    2025 оны 11-р сарын 10 09:00 – 2025 оны 11-р сарын 23 16:00
    Монголын Үндэсний Музей, Travel St 1, CHD - 4 khoroo, Ulaanbaatar 15160, Mongolia
    "Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох сургалт" - д багшлах сургагч багшийн сургалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулах гэж байна.
  • МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО "ГАДААД АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД УР ЧАДВАР ОЛГОХ
    МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО "ГАДААД АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД УР ЧАДВАР ОЛГОХ
    2025 оны 11-р сарын 17 09:00 – 2025 оны 11-р сарын 24 17:10
    Жамо Гранд Оффис, Building. The State Housing Corporation of Mongolia, Ikh Toiruu 53/3, CHD - 6 khoroo, Ulaanbaatar, Mongolia
    Өнөөдрийн аяллын салбар улам олон улсын шинжтэй болж, монгол хөтөчид зөвхөн эх орондоо бус, дэлхийн өнцөг булан бүрт жуулчдыг чиглүүлэх шаардлага нэмэгдсээр байна.
  • 2025 оны 11-р сарын 29 09:00 – 2025 оны 12-р сарын 06 13:00
    Chingis Khan Museum, Sambuu St Huvisgalchdiin urgun chuluu, CHD - 4 khoroo, Ulaanbaatar 15141, Mongolia
    2025 оны II улирлын "Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалт"
  • ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД УР ЧАДВАР, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ
    ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД УР ЧАДВАР, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ
    Multiple Dates
    10-р сарын 13. Да
    2025 оны 10-р сарын 13 18:00 – 2025 оны 11-р сарын 09 20:00
    Монголын Үндэсний Музей, Travel St 1, CHD - 4 khoroo, Ulaanbaatar 15160, Mongolia
    Энэхүү сургалтаар хөтөч тайлбарлагчийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардагдах техник, ур чадвар болон ерөнхий суурь мэдлэг олгоно.
  • Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Өдөр
    Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Өдөр
    2-р сарын 21. Ба
    2025 оны 2-р сарын 21 15:00 – 19:00
    ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГА, WV8M+3X5 Peace Avenue, BGD - 2 khoroo, Ulaanbaatar 16050, Mongolia
    Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо болон Цагаан лавай чуулгын хамтарсан дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдөрт зориулсан соёлын үйл ажиллагаанд бүх хөтөч тайлбарлагч нарыг урьж байна.
  • GUIDE JOB FAIR 2024
    GUIDE JOB FAIR 2024
    5-р сарын 04. Бя
    Ulaanbaatar
    2024 оны 5-р сарын 04 10:00 – 16:00
    Ulaanbaatar, WWCH+XP6 Beijing St, Ulaanbaatar 14191, Mongolia
    Ажил горилогч жуулчны хөтөч тайлбарлагч нарт зориулав.
  • Quiz Night (2)
    Quiz Night (2)
    3-р сарын 27. Лх
    Location is TBD
    2024 оны 3-р сарын 27 18:00
    Location is TBD
    Багаараа мэдлэгээ соръё Бас хөгжилдөе!
  • Монгол орны байгалийн өв, газарзүй, геологийн сургалт
    Монгол орны байгалийн өв, газарзүй, геологийн сургалт
    2024 оны 3-р сарын 22 09:30
    Ulaanbaatar, Жуулчны Гудамж 1, Ulaanbaatar 15160, Mongolia
    Зорин очих газруудынхаа талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, аятайхан мэдээлэл олж авах лекц сургалт
  • ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН III ЧУУЛГАН
    ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН III ЧУУЛГАН
    2024 оны 2-р сарын 20 14:00 – 18:00
    Ulaanbaatar, Sambuu St 24 5th Horoo, Ulaanbaatar 15141, Mongolia
    "Жуулчны хөтөч - тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ын танилцуулга, судалгаа, илтгэлүүд
  • Жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт оруулах санал
    Жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт оруулах санал
    2023 оны 12-р сарын 08 08:00 – 17:00
    Таны санал
    Таны оролцоо нэн чухал. 2023 оны 12 сарын 11 өдөр Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрхзүйн хуулийн этгээдийн нэгдсэн хуралдаан болох бөгөөд тус хуулийн этгээдийн дүрмийн дагуу зөвхөн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн татварын хэмжээг тогтоох юм.
  • МХТХолбооны 20 жилийн ой ба шинэ жилийн арга хэмжээ
    МХТХолбооны 20 жилийн ой ба шинэ жилийн арга хэмжээ
    2023 оны 12-р сарын 06 17:00
    Улаанбаатар, Kempinski Hotel Khan Palace East Cross Road, Энхтайвны Өргөн Чөлөө, Улаанбаатар 13345, Mongolia
    МХТХолбооны 20 жилийн ойг тэмдэглэхийн сацуу жуулчны хөтөч тайлбарлагч нар маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж, дурсамж нэмэх цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Үндэсний сурын саран бай харвааны сургалт
    Үндэсний сурын саран бай харвааны сургалт
    2023 оны 12-р сарын 03 11:00 – 2023 оны 12-р сарын 04 13:00
    Ulaanbaatar, Ulaanbaatar 13300, Mongolia
    Хөтөч тайлбарлагч нарт нэг уулзаад сур харвах уу? Сурах юм их байна, тэрүүхэндээ тэмцээн хийсэн ч яахав дээ тээ?
  • ХАМТДАА АЛХАЦГААЯ
    ХАМТДАА АЛХАЦГААЯ
    11-р сарын 11. Бя
    2023 оны 11-р сарын 11 09:00
    Ulaanbaatar, Бага тойрог, Ulaanbaatar 14191, Mongolia
    Жуулчны хөтөч тайлбарлагч нарт зориулсан нэг өдрийн алхалт
  • Байгалийн түүхийн музейг тайлбарлах арга зүй
    Байгалийн түүхийн музейг тайлбарлах арга зүй
    2023 оны 11-р сарын 10 09:00 – 2023 оны 11-р сарын 11 12:30
    Ulaanbaatar, L.Laagan's St, Ulaanbaatar 15141, Mongolia
    "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Байгалийн Түүхийн Музей, Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоотой хамтран хөтөч, тайлбарлагч нарт зориулсан "БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
  • GUIDES JOB FAIR
    GUIDES JOB FAIR
    5-р сарын 03. Лх
    Ulaanbaatar
    2023 оны 5-р сарын 03 13:00
    Ulaanbaatar, Жуулчны Гудамж 1, Ulaanbaatar, Mongolia
    Ажил горилогч жуулчны хөтөч тайлбарлагч нарт зориулав.
  • ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АШИГЛАХ 500 СОЛОНГОС ҮГС (2)
    ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АШИГЛАХ 500 СОЛОНГОС ҮГС (2)
    2023 оны 3-р сарын 11 10:00 – 17:00
    Ulaanbaatar, Жуулчны Гудамж 1, Ulaanbaatar, Mongolia
    2023 оны 3 дугаар сарын 11 өдөр Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос нийтлэг тайлбарын сэдэвт хэрэглэгдэх Солонгос үгсийн орчуулгын тухай хичээл орно.
  • ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АШИГЛАХ 500 СОЛОНГОС ҮГС
    ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АШИГЛАХ 500 СОЛОНГОС ҮГС
    2023 оны 3-р сарын 04 14:00 – 17:00
    Ulaanbaatar, Жуулчны Гудамж 1, Ulaanbaatar, Mongolia
    2023 оны 3 дугаар сарын 4 өдөр Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос нийтлэг тайлбарын сэдэвт хэрэглэгдэх Солонгос үгсийн орчуулгын тухай хичээл орно.
  • GUIDES CASUAL HANG OUT
    GUIDES CASUAL HANG OUT
    2-р сарын 16. Пү
    аймаг
    2023 оны 2-р сарын 16 19:00
    аймаг, Нам Янжүгийн Гудамж Улаанбаатар, аймаг 13370, Mongolia
    Дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдрийг тохиолдуулан нэг уулзацгаая.

Мэдээ мэдээлэл

Арга хэмжээ, сургалт, үйл явдал

2024 онд жуулчны хөтөч танд хууль ёсны дагуу ажлаа үргэлжлүүлэн хийхэд шаардлагатай мэдээллийг хүргэж байна. 

1. 2024 оны улирал эхлэхээс өмнө бүх хөтөч тайлбарлагч нар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1-д заасны дагуу Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ-д бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг байна. 

2. 2024 оны 4-р улиралд жуулчны хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоолгож, үнэмлэх авах шалгалт өгөх хүсэлтэй хөтөч нар 1.Иргэний үнэмлэх, 2. Сургалтын сертификат, 3. Өнгөт гэрэл зураг, 4. Эрүүл мэндийн тодорхойлолт, 5. Хэлний түвшин тогтоох сертификат бүрдүүлэн АЖМХолбоо НЭЗХЭ-д бичгээр болон цахимаар хүсэлт өгнө. Шалгалтын хураамжийг "Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын" 3.8 дугаарт заасны дагуу шалгуулагч өөрөө хариуцна. Хураамжийн хэмжээ: 150000 төгрөг байна.

3. Шалгалт болохоос 45 хоногийн өмнө АЖМХолбоо НЭЗХЭ-ээс шалгалтын тов, бүртгэлийн хураамжийн талаар мэдээлэл нийтэд түгээнэ. Ур чадварын шалгалт 50, ерөнхий мэдлэгийн шалгалт 50, нийт 100 оноо цуглуулна. Үүнээс нийлээд 70 оноонд хүрсэн бол үнэмлэх олгоно.

4. АЖМХолбоонд жуулчны хөтөч тайлбарлагч нар сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ. Гишүүнчлэлийн хураамж 600000 төгрөг байна. АЖМХолбооны гишүүн хөтөч ангилал, зэрэглэл тогтоох шалгалтанд орох бол нэмж шалгалтын хураамж төлөхгүй. 

5. АЖМХолбооны гишүүн болсноор: Салбарын мэдээлэл, хөтөч тайлбарлагч нартай холбоотой эрх зүйн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авна. МХТХолбоо буюу салбар холбоогоор дамжуулан даатгалын сан бүрдсэн үед ослын даатгалд хамрагдаж болно. МХТХолбооны сургалтуудад хөнгөлөлттэй үнээр хамрагдах буюу зарим сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаж болно. АЖМХолбоотой хамтран ажиллах гэрээтэй аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудаас онцгой урамшуулал, хөнгөлөлт эдэлнэ. АЖМХолбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн сонгуульд төлөөллөөр дамжуулан санал өгөх эрхтэй болно. Улмаар салбарын хөгжилд өөрийн оролцоог нэмэгдүүлнэ. 

2024.04.15

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч - тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ыг танилцуулж байна.
2024-02-07

Аяллын хөтчийн мэргэжлийн үүрэг, ажилбар, ачаалал тооцох судалгаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 17,6 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 04 тоот тогтоолоор батлагдсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”-н 3.2.1-д заасны дагуу "Аялал жуулчлалын хөтөч" ажил мэргэжлийн стандартыг боловсруулж байна.
Иймд тухайн мэргэжлийн үүрэг, ажилбарын жагсаалтад өөрийн зүгээс ЧУХАЛ, ХҮНДРЭЛ, ДАВТАМЖ, АЧААЛАЛ зэргийг тодорхойлж холбогдох сонголтыг хийнэ үү.
Товчилсон нэршил:
Чадамжийн нэгж (цаашид ЧН гэх)
Чадамжийн элемент (цаашид ЧЭ гэх)

2024.07.30

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам”-д санал авч байгаа.

Жуулчны хөтөч тайлбарлагч та бүхэн доорх хаягаар хандаж холбогдох хүн рүү мэйл бичиж саналдаа идэвхтэй оролцоорой.

2023-12-08

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жуулчны хөтөч тайлбарлагчтай холбоотой орсон зүйл, заалтууд

2023-12-08

4.1.9."жуулчны хөтөч-тайлбарлагч" гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүх мэдээллийг хүргэж, аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;

10 дугаар зүйл.Жуулчны хөтөч-тайлбарлагч

10.1.Аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж үнэмлэх авсан хүн жуулчны хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлнэ.

10.2.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хамаарахгүй.

10.3.Жуулчны хөтөч-тайлбарлагч дараах үүрэгтэй:

10.3.1.энэ хуульд заасны дагуу олгосон үнэмлэх, энгэрийн тэмдэг хэрэглэх;

10.3.2.жуулчныг хууль тогтоомж, үндэсний түүх, соёлын дурсгалт зүйл, өв уламжлал, зан заншлын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

10.3.3.аялал жуулчлалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх.

10.4.Энэ хуулийн 10.1-д заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй холбоотой заалтууд

26.1.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.
 

6.1.Аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчинд үзүүлэх зорилго бүхий, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд байна.

6.2.Аялал жуулчлалын байгууллагыг дараах байдлаар ангилна:

6.2.1.тур оператор;

6.2.2.аяллын агент;

6.2.3.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага.

6.3.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т зааснаас бусад байгууллага эрсдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.4.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.6.Энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно. 

Цааш унших

Add your own content here. Click to edit.

484499243_1068140542022301_6993194273921896317_n.jpg

Бидний тухай

“Мэргэжлийн  Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчинд үйлчилгээ үзүүлдэг аяллын хөтөч тайлбарлагч нарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэшүүлэх, ангилал зэрэглэл тогтоох, шагнаж урамшуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, ашгийн бус, гишүүддээ үйлчлэх байгууллага юм.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page