top of page

АХТ-ын сургалт, зэрэгжилт, стандартын асуудлууд төслийн шатандаа явж байна.

БОАЖЯ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Аялал жуулчлалын байгууллага /КТО/-тай хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2019-2020 онуудад хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан, тус мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд өрөө үйлчилгээ, зочин угтах, асуудал шийдвэрлэх, зочид буудлын менежмент, хүлээн авалт зохион байгуулах, аяллын хөтөч гэсэн үндсэн 6 чиглэлээр сургалт зохион байгууллаа.



Аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтанд МХТХ-ны багш Б.Мөнхнаран ажиглагчаар оролцсон бөгөөд жишиг сургалтын агуулга МХТХ-ны сургалтын агуулгатай дүйцэж байгааг дуулгахдаа тун баяртай байна. МХТХ-оос аяллын хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн стандарт боловсруулах, зэрэглэл тогтоох, сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Чуулганы үеэр БОАЖЯ-ны мэргэжилтэн н.Одбаяр тус төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Чуулгандаа хамрагдаж, бидний ирээдүйд нэн шаардлагатай, чухал мэдээллийг хүлээн аваарай.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page